нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Орон нутгийн сонгууль

Хүйсийн тэгш байдлыг хангах амлалтдаа ХҮН нам л хүрч байна

  • By Болортуяа Р
  • 2024-09-06

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль орон даяар явагдахад цөөн хоног үлдээд байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2,393 тойрог байгуулж, 8,031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.

Тодруулга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж заасан. Харин 2023 онд УИХ-ын сонгуулийн тухайн хуульд өөрчлөлт орж нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-иас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж холбогдох хуулиудад заасан байдаг.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын (НИТХ) сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд 2024 оны 09 сарын 02-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан юм.

Тэгвэл НИТХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, нэр дэвшигчдээ тодруулаад буй МАН, АН, ХҮН намууд хэр түвшинд жендэрийн мэдрэмжтэй хандаж, хүйсийн тэгш байдлыг хангасан нэр дэвшүүлэлт хийснийг ажиглая.

НИТХ-ын сонгуульд нам тус бүрээс 45 кандидат хүч үзнэ.

1. АН-аас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 45 нэр дэвшигч хүч үзэх ба 11 эмэгтэй, 34 эрэгтэй нэр дэвшигч байна. Хувьчлан үзвэл нийт 24% нь эмэгтэй, 76% нь эрэгтэй байна.

2. МАН-аас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигчээс 9 эмэгтэй, 36 эрэгтэй нэр дэвшигч байна. Хувьчлан үзвэл 20% эмэгтэй, 80% эрэгтэй байна.

3. ХҮН-аас НИТХ-д нэр дэвшиж буй 45 нэр дэвшигчээс 22 эмэгтэй, 23 эрэгтэй нэр дэвшиж байна. Хувьчлан үзвэл 48.8% эмэгтэй, 51.2% нь эрэгтэй нэр дэвшигч байна.

ХҮН нам бүхий л түвшний сонгуулиар нэр дэвшигчдийг тодруулахдаа хүйсийн тэгш байдлыг хангаж 50:50 байлгахаа амласан. Тэгвэл энэ сонгуулиар амлалтадаа хүрч хүйсийн тэгш байдлыг ханган “ХАМГИЙН ЖЕНДЭР, ХҮНИЙ ЭРХ“-ийн мэдрэмжтэй нэр дэвшүүлэлт хийжээ.

Post Views: 388

About Author / Болортуяа Р

Previous post
Умард Солонгос, Өмнөд Солонгос руу хоёр өдөр дараалан хогтой бөмбөлөг нисгэжээ
Next post
МӨӨГӨНЦӨР ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

You Might Also Like

Орон нутгийн сонгууль

Энэ сарын 10-12-ны өдрүүдэд согтууруулах ундаа борлуулахгүй

2024-10-08
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусгавар болно

2024-09-02
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдана

2024-08-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search