нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусгавар болно

  • By Болортуяа Р
  • 2024-09-02

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар улс төрийн намууд нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлчийн өдөр.

СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш гурван хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэнэ.

СЕХ-оос аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой арга зүйн сургалтыг наймдугаар сарын 23-наас хойш танхим, томилолт, цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа аж.

2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.

Post Views: 322

About Author / Болортуяа Р

Previous post
Ирэх цагуудын ээдрээт асуудлууд Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нарт хамаарна
Next post
П.Наранбаяр бүтэн сайн өдөр нээлтээ хийсэн сургуулиудад арга хэмжээ авахыг үүрэгдэв

You Might Also Like

Орон нутгийн сонгуульУлс төр

Б.НЯМСҮРЭН: СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛҮҮДИЙГ БҮХИЙ Л АРГА ХЭЛБЭРЭЭР ӨГЧ БАЙНА

2025-05-30
Орон нутгийн сонгууль

ЭМС: Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг +35 хувь дэвшүүлэхийг НАМУУДАД уриалж байна

2024-08-29
Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль таны амьдралын чанарт шууд нөлөөлнө

2024-10-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search