нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэнд

МӨӨГӨНЦӨР ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

  • By Nomin E
  • 2024-09-06

Хаг, арьсны үрэвсэл үүсгэдэг нийтлэг арьсны мөөгөнцөр нь хөхний хорт хавдрыг үүсгэдэг байж болзошгүйг Хятадын эрдэмтэд дурджээ. Мөөгөнцрийн төрөл болох Malassezia globosa нь өөх тос ихтэй хөхний эдэд нэвтэрч, улмаар хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Хамгийн хачирхалтай нь тус мөөгөнцөр яаж үүнийг хийж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Эрдэмтдийн онолоор хортой бүтээгдэхүүн эсийг гэмтээх эсвэл хорт хавдраас хамгаалах төрөлхийн хамгаалалтыг устгаж байгаатай холбоотой байж магадгүй гэж үзэж байна.. Хулгана дээр хийсэн туршилтын явцад хөхний хорт хавдрын мэргэжилтнүүд үр нөлөөг ажиглахын тулд хавдар руу Malassezia globosa тариад ажиглалт хийхэд, бичил биетийн өсөлтийн хурд өндөр байгааг олж тогтоосон байна.

Хэбэй их сургуулийн профессор Ци-Минг Ванг хэлэхдээ, судалгааны үр дүнгээс харахад энэхүү бичил биет хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөл үзүүлэх нь тогтоогдсон. Тиймээс“Арьсаа болон хуйхаа арчлах нь зөвхөн гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм гэжээ. Энэ нь бичил биетүүд хорт хавдартай холбоотой анхны тохиолдол биш бөгөөд бичил биет ба хорт хавдрын хоорондын хамаарал анхаарал татаж байгаа аж

Жишээлбэл, амны хөндийд байдаг Fusobacterium nucleatum бактери бүдүүн гэдэсний хавдрыг хүндрүүлж эмчлэхэд хэцүү болгодог сөрөг нөлөөтэй байдгийг нотолсон. Америкийн судлаачид хорт хавдрын тохиолдлын 50% орчимд хавдрын эдэд нянгийн тодорхой дэд төрөл байдгийг тогтоожээ. Бидний сайн мэдэх бактери болох Хеликобактер Helicobacter pylori нь ходоодны шархлаа үүсгэж улмаар хүний ​​​​ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг хүмүүс нэгэнт мэддэг болсон билээ.

Post Views: 320

About Author / Nomin E

Previous post
Хүйсийн тэгш байдлыг хангах амлалтдаа ХҮН нам л хүрч байна
Next post
Эрчүүд ч гэсэн хөхний хорт хавдраар өвддөг

You Might Also Like

Эрүүл мэнд

Бүжинмед эмнэлгийн их эмч Б.Мөнгөнчөдөр:Антибиотек хэрэглэхээсээ өмнө харшлын сорил тавиулах шаардлагатай

2024-06-21
Эрүүл мэнд

Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

2024-08-30
Цаг үе, үйл явдалЭрүүл мэнд

Төрийн соёрхолт Д.Нямсүрэн төрийн соёрхолт П.Батчулуунаа цагаатгахыг хүсчээ

2025-03-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search