нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Умард Солонгос, Өмнөд Солонгос руу хоёр өдөр дараалан хогтой бөмбөлөг нисгэжээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-06

Умард Солонгос хоёр дахь өдрөө Өмнөд Солонгос руу хогтой агаарын бөмбөлөг нисгэсэн гэж пүрэв гарагт /2024.09.05/ БНСУ-ын зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Тодруулбал, БНСУ-ын Зэвсэгт хүчний штаб “Хойд Солонгос өглөөний 09:00 минутаас хойш дахин агаарын бөмбөлөг хөөргөж эхэлсэн тул бид иргэддээ тэнгэрээс эд зүйлс унаж болзошгүйг анхааруулсан” гэсэн юм. Өмнөх өдөр нь буюу лхагва гарагт /2024.09.04/ Хойд Солонгос 420 гаруй хогтой агаарын бөмбөлөг хөөргөсөн байна. БНСУ-ын нэгдлийн яам агаарын бөмбөлөг хөөргөж буй явдлыг “утгагүй” зүйл гэж шүүмжилжээ.

Тавдугаар сараас хойш БНАСАУ Өмнөд Солонгос руу олон мянган агаарын бөмбөлөг хөөргөсөн. Үүний хариуд Өмнөд Солонгос Пёняны эсрэг суртал ухуулга бүхий цаастай бөмбөлөг нисгэсэн байна. Мөн Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин долоодугаар сард хил дээр Пёняны эсрэг суртал ухуулга чанга яригчаар цацсан байжээ.

Post Views: 391

About Author / Болортуяа Р

Previous post
ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтын улмаас онц байдал зарлалаа
Next post
Хүйсийн тэгш байдлыг хангах амлалтдаа ХҮН нам л хүрч байна

You Might Also Like

ДэлхийУлс төр

Монгол Улс Ташкент хотод элчин сайдын яамаа нээлээ

2024-06-25
Дэлхий

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ

2024-06-21
Дэлхий

Герман улсад инфляц сүүлийн 2 жилийн хамгийн бага түвшинд хүрч буурлаа

2023-11-11
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search