нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндЭрүүл мэндийн боловсрол

Нярай байхад нь газрын самар өгснөөр ирээдүйд харшил үүсгэхээс сэргийлдэг

  • By Nomio Nomin
  • 2025-10-24

Арван жилийн өмнө нярай хүүхдүүдэд газрын самрын бүтээгдэхүүн өгч эхлэх нь хүнд хэлбэрийн харшлаас ирээдүйд сэргийлдэг болохыг баталсан судалгааны үр дүн гарсан байдаг. Учир нь тухайн жил гарсан шинэ зөвлөмжөөр 4 сартайгаас эхлэн нярайд самрын бүтээгдэхүүн өгч болохыг зөвшөөрч, өмнөх анагаахын практикийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлснээр газрын самрын харшил 2015 оноос хойш буурч эхэлсэн байна.

  • 2015 оны зөвлөмж гарсны дараа 0–3 насны хүүхдүүдийн газрын самрын харшлын тохиолдол 27%-иар буурсан
  • 2017 онд зөвлөмжийг өргөжүүлсний дараа 40%-иар буурсан байна

Судалгаагаар 2015 оноос хойш 60,000 орчим хүүхэд хүнсний харшлаас сэргийлэгдсэн бөгөөд үүний 40,000 нь газрын самрын харшил авахгүй өнгөрчээ. Гэсэн ч нийт хүүхдийн 8% орчим нь ямар нэгэн хүнсний харшилтай, 2%-иас дээш нь газрын самрын харшилтай хэвээр байна.

Газрын самрын харшил нь дархлааны систем самрын уургийг “аюултай” гэж буруу таних үед үүсдэг бөгөөд тууралт, амьсгал давчдах, заримдаа амь насанд аюултай анафилаксийн шок үүсгэж болдог.

Өмнө нь эмч нар хүүхдэд самар болон бусад харшил үүсгэгч хүнсийг 3 нас хүртэл өгөхгүй байхыг зөвлөдөг байсан. Гэвч 2015 онд Лондонгийн Кингс Коллежийн Гидеон Лак тэргүүтэй судлаачид “LEAP” (Learning Early About Peanut Allergy) судалгаагаар бага насанд самрын бүтээгдэхүүн хэрэглэж эхэлбэл харшлын эрсдэл 80% хүртэл буурдаг болохыг тогтоосон. Энэ нөлөө хүүхэд өсөж, өсвөр нас хүртэл 70% орчим хадгалагдаж байсан байна.

Гэсэн хэдий ч зөвлөмжийг хэрэгжүүлэх явц удаан байна. Судалгаагаар хүүхдийн эмч нарын ердөө 29%, харшлын эмч нарын 65% нь 2017 оны шинэчилсэн зөвлөмжийг бүрэн дагаж мөрддөг гэж хариулжээ.

Эргэлзээ, тодорхой бус байдал, мөн гэрийн нөхцөлд нярайд самар өгөх нь аюулгүй эсэх талаарх ойлгомжгүй байдал энэ хэрэгжилтийг удаашруулсан гэж судалгааны хамт нийтлэгдсэн тайлбар дурджээ.


Post Views: 137

About Author / Nomio Nomin

Previous post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ЭХНИЙ 10 САРД 21 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОЛОО
Next post
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

You Might Also Like

Эрүүл мэнд

Дэлхийн жишигт нийцсэн стандарттай Сэлбэ эмнэлэг маргааш нээлтээ хийнэ

2024-06-25
Эрүүл мэндийн боловсрол

ЖАГСААЛТ: ЭМД-аар хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД

2024-05-01
Эрүүл мэндийн боловсрол

Отроор яваа жирэмсэн эхэд хэрхэн анхаарал, халамж тавих вэ

2024-03-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search