Эрчүүд яагаад хөхний хорт хавдартай болдог вэ?
Эрэгтэй хүнд ч хөхний булчирхай байдаг бөгөөд ЭСТРОГЕН дааврын түвшин өндөр байх, хортой цацраг туяанд өртөх, гэр бүлийн хүмүүсээс энэ өвчнөөр өвдөж байсан эсэх зэргээс хамааран хорт хавдартай болох эрсдлийг ихэсгэдийг судлаачид тогтоосон байдаг.
Энэ өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг:
Хөхний орчимд зангилаа үүсэх;
Хөхний хэмжээ болон хэлбэр өөрчлөгдөх;
Гадаргуугаар тууралт шархлаа үүсэх;
Хөхний толгой дотогш эргэх;
Шингэн ялгарах гэх мэт шинж тэмдэгээр илэрнэ.
Эмчилгээ: Эрэгтэй эмэгтэй хүнд адил эмнэлзүйн болон явцтай байдаг тул мэс заслын аргаар хорт хавдрыг авах, дааврын, химийн болон туяаны аргаар эмчилдэг.