нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Л. Оюун-Эрдэнэ өөрөө ӨӨРӨӨСӨӨ асуух зүйл их байна!

  • By Болортуяа Р
  • 2024-08-27

Z-MAN Улс төрийн хураангуй…

Дөрөвдүгээр Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг улс төрийн хайруулын тавганд “шарж” сонгуульдсан МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулаад, төсвийн шангаа татахаар, тендерийн хууль өөрчлөхөөр УИХ-д оруулаад, өөрийн намын Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, өрөөл намын Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нарын тээгээр, зарчмын шаардлагаар бүдрээд, УИХ-д хэлэлцүүлэхээр тавьсан асуудлуудаа татлаа. Товчхондоо бүдэрлээ.

Ерөнхий сайд цаашид хэрхэн замнах, хэрхэн урагшлахаа бодьтой тестлэх, зайлшгүй шалгах нь гарцаагүй харагдана. Иргэний зориг, ногоон намыг Засагтаа оруулаагүй хэрнээ, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатартай хамжчихсан юм шиг харагдахаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэрт мөрийн хөтөлбөртэй хамтарсан Засгийн газрын тэргүүн юуны өмнө, намынхныхаа гомдлыг тэсэж давж чадах эсэхээ шалган тогтоох хэрэгтэй болж.

Мөн тэрбээр, итгэлт хүн, Ардын намын БЭТ гэгдсэн Э.Одбаяр , Л.Гантөмөр нарынхаа итгэлийн шанг дахин дахин шалгах хэрэгтэй болж. Бас чөлөөт эдийн засаг, гарцаагүй зөвийн эдийн засаг яригч асан ч одоо тендерийн эрүүл байдал тэргүүт хуульд тээг үл бологч болсон Т.Доржхандынхаа “эрүүлийг” ч, хань болохыг ч нягтлах хэрэгтэй болж.

Мөн Сангийн сайд Б.Жавхланг үнэнч эсэхийг нягтлах хэрэгтэй болж. Хамгийн гол нь өөрийнхөө барьж, ярьж ирсэн зарчимдаа, өөрөө өөртөө үнэнч байх нь уу гэдгийг хамгийн ихээр өөрөөсөө асуух хэрэгтэй болж. Ирж буй цагийн зөнгөөр бол явж ирсэн цагийнхаа шалгуурын бүхий л зарчимч үйлсийнхээ эсрэгээр Л. Оюун-Эрдэнэ гэдэг хүн ажиллахаар харагдаж байгаа юм. Чухам тиймээс Л. Оюун-Эрдэнэ өөрөө өөрөөсөө асуух зүйл их байна. Тийм учраас л МАН-ынхан хамгийн их гомдолтой байгаа юм билээ дээ.

Post Views: 515

About Author / Болортуяа Р

Previous post
Эрчүүд ч гэсэн цэвэршдэгийг та мэдэх үү?
Next post
Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

You Might Also Like

Улс төр

ТАНИЛЦ: Улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт өгсөн аудитын дүгнэлт

2024-06-10
Улс төр

Бөхчулууны Пүрэвдорж оо, Засгийн сайн сайхны төлөө Засгаас гарах сэдлийг даруй илэрхийлэн түвхнүүл ээ!

2024-12-05
Улс төр

Д. Амарбаясгалан төсвийн хоригоо, Л. Оюун-Эрдэнэ хил холболтоо яаж авч гарах вэ гэдэгт л Монголын анхаарал тогтлоо

2024-11-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search