нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэнд

Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулна

  • By Болортуяа Р
  • 2024-08-27

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзжээ. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон байна. 

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус төв нь нийт дөрвөн алба, 72 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлж байв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шүд, эрүү, нүүрний урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах төлөвлөгөөг нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран гаргаж, цаашид хамтран ажиллах шаардлагатай. Шүд, эрүү, нүүрний эрүүл мэнд тэр дундаа амны хөндийн ариун цэвэр эрүүл байхын үндэс. Мөн цаашид эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг үе шаттайгаар сайжруулна” гэдгийг онцоллоо. 

Post Views: 396

About Author / Болортуяа Р

Previous post
Л. Оюун-Эрдэнэ өөрөө ӨӨРӨӨСӨӨ асуух зүйл их байна!
Next post
Хувийн болон улсын сургуулийн нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ

You Might Also Like

ДэлхийЭрүүл мэнд

Амны хөндийн эрүүл мэнд нойр булчирхайн хорт хавдартай шууд хамааралтай

2025-09-22
ДэлхийЭрүүл мэнд

ДЭМБ антибиотикт тэсвэртэй халдварын тоо нэмэгдэж байгааг анхааруулж байна

2025-10-15
Эрүүл мэнд

Өвчин намдаах зарим төрлийн эм урагт нөлөөлж аутизм үүсгэдэг гэж Трамп үзэж байна

2025-09-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search