Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Тэгвэл энэ жил 17 аймгийн 102 сум 100 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Аймгаар нь авч үзвэл Завханы 10, Өвөрхангайн ес, Архангайн тав, Баянхонгорын зургаа, Ховдын тав, Хөвсгөлийн гурав, Дундговийн дөрөв, Дорнодын дөрөв, Дорноговийн 10, Увсын зургаа, Булганы тав, Төвийн долоо, Сэлэнгийн найм, Өмнөговийн Баян-Овоо, Манлай, Номгон, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций сум 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа аж.
- Хичээл, сургууль эхлэж буй энэ цаг үед 100 жилээ тэмдэглэж дуусаагүй аймаг, сумд ч цөөнгүй байна. Жишээлбэл, Ховд аймгийн Алтай, Мянгад, Зэрэг сумдуудын ой дуусаагүй байна.
Одоо үед модон жорлон, халаалтгүй эмнэлэг, сургуультай мөртлөө тэрбум, тэрбумаар баярлаж, наадах нь хэр зохимжтой вэ! ТА өөрийн аймаг, сумын хөгжлийг анзаараарай. Өнөөх л модон жорлон, хүйтэн эмнэлэг, нүүрс түлсэн сургууль, гэрэлтүүлэггүй гудамжнууд угтаж байна.
- Дэлхийн хөгжингүй улс орнууд модон жорлонгоос салаад ДАРУЙ хэдэн 100 жил болж байна. Харин бид МОДОН жорлонтой зууралдсан хэвээрээ…
Хэдэн арван саяар биесээ шагнаж баярлахын оронд нэг ч гэсэн эмнэлэг барьж, модон жорлонг халах цаг болжээ. Баяраа багасга МОНГОЛЧУУДАА!!!