нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Хялганат- Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай замыг ашиглалтанд оруулжээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-25

Хялганат- Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай замын ажил дуусч, ашиглалтад орсон байна. Тус замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Увт инвест” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл гүйцэтгэгчээр нь ажиллаж, өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан байна.

Хялганат- Хангал чиглэлийн авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрджээ.

Дашрамд дуулгахад манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон байдаг аж. Энэ онд 40 сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэнэ гэж Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал нэгэн ярилцлагандаа хэлсэн байсан.

Тодруулбал 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй уялдуулж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зорилтоо тодорхойлсон аж.

Энэ онд бүх аймгийн төвүүдээ хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох “Мянганы замын хоёр дахь довтолгоо”-г эхлүүлсэн байна.

Тухайлбал, Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын долоон коридортой болно. Мөн “Шинэ сэргэлтийн таван цагариг” зорилтын хүрээнд Монгол Улс урд хойд хөрш Ази Европыг холбосон авто замын босоо-5, хэвтээ-2 коридортой болохоор ажлаа эрчимжүүлжээ.

2024 онд Улаангом-Ховд чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын барилгын ажил эхлэх юм байна.

Post Views: 267

About Author / Болортуяа Р

Previous post
Төв аймгийн Баяндэлгэр суманд хавдартай хүүхдийн сувилал нээнэ
Next post
Тойргийн бус бүсийн тоглогч П.Анужин

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

“Санхүүгийн машин сургалт” сэдэвт сургалт зохион байгуулж байна

2025-06-17
Цаг үе, үйл явдал

Бага насны хоёр хүүхэд мориноос унаж нас баржээ

2024-06-27
Цаг үе, үйл явдал

А.АЛТАН-ОЧИР ТУСГАЙ ОЛИМПЫН ДЭЛХИЙН ӨВЛИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2025-03-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search