нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Төв аймгийн Баяндэлгэр суманд хавдартай хүүхдийн сувилал нээнэ

  • By Болортуяа Р
  • 2024-06-25

Төв аймгийн Баяндэлгэр суманд өчигдөр “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын санаачилсан хавдартай хүүхдийн сувиллын шавыг тавьсан байна. Энэ нь төсвийн хөрөнгөөр биш гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа нийгэмд тустай ажил гэдгээрээ онцлогтой аж.

Санаачлагч нь “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал хавдрын чиглэлээр ажиллаж буй эмч, судлаач доктор Б.Цэцэгсайхан юм. Өмнө нь тэрбээр “Дарь эхийн өргөө” хавдартай өвчтөн байрлуулах төв байгуулж байсан. Уг төвөөр дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн хавдартай иргэд болон түүний асран хамгаалагч нар байрлан үйлчлүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр төрийн  олж хараагүй орхигдуулсан хэсгийг мэдэрч, салбарын мэргэжилтний хувьд өөрийн хэмжээнд идэвх санаачилга гаргаж ажиллаж байна.

Б.Цэцэгсайхан дээрх сувилалаа хотын бүсэд болон ойрхон барихаар хөөцөлдсөн ч газрын асуудал шийдэхгүй байсаар цаг хугацаа нэлээд орсон. Гэсэн ч тэрбээр уйгагүй хөөцөлдөж явсаар Төв аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо сувилал байгуулах ажлыг эхлүүлж байна.

Тэрбээр ярилцлагандаа “ДЭМБ-аас 2018 онд ‘Хүүхдийн хавдартай тэмцэх дэлхий нийтийн санаачилга’-ыг баталсан нь хүүхдийн хавдрын талаар дэлхийн хэмжээнд гаргасан анхны бодлогын бичиг баримт байсан. Манай улсад хүүхдийн хавдрын асуудал үргэлж анхаарлын гадна үлдэх гээд байдаг. Тийм байж болохгүй. Сүүлийн үед нийгэмд хавдар тэр дундаа хүүхдэд илрэх тохиолдол нэмэгдэж байна.

Дарь Эхийн өргөө,  хавдартай хүүхдийн сувилал гэх мэт бүтээн байгуулалтаас гадна хавдрын өвчлөлийг бууруулах, нотолгоонд суурилсан бодлого, судалгааны ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг дотоодын болон олон улсын түвшинд хамтран хэрэгжүүлж байна. Сэтгэл байхад болохгүй зүйл байхгүй юм.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид.
Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.

Post Views: 354

About Author / Болортуяа Р

Previous post
Энэ оны эхний хагас жилийн байдлаар (2024.06.23) нийт 269,894 жуулчин ирээд байна
Next post
Хялганат- Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай замыг ашиглалтанд оруулжээ

You Might Also Like

Улс төр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэн “Ц”-г Швед улсаас албадан авчирчээ

2024-04-03
Улс төр

Шилдэг реппэр Монголд тоглолтоо хийнэ

2024-09-19
Улс төр

Зогсоолд байсан автомашин хулгайлсан хэрэг гарчээ

2024-10-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search