нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Хятадад сүм хийдээ нураалгахаас татгалзсан Төвөд лам нар хоригджээ

  • By Болортуяа Р
  • 2024-02-28

Хятадын баруун Сычуань мужид усан цахилгаан станц, далан барихыг эсэргүүцэн тайван жагсаал хийж буй Төвөдийн лам нар, тосгоны оршин суугчдыг хорьсон байна. Энэхүү хориог үнэн болохыг БНХАУ-ын Хүний эрхийн үндэсний комисс болон орон нутгийн хэвлэлүүд баталжээ. Жагсаалд хамгийн багадаа 300 орчим жагсагч байсан байна.

Хүний эрхийн үндэсний комиссын ерөнхийлөгч Майя Ванг “Хятадын эрх баригчид олон нийтийн жагсаал, цуглаанд ширүүн хандсаар ирсэн. Гэхдээ тэд Төвөд болон бусад жижиг үндэстнүүдэд хэтэрхий харгис бөгөөд ялгавартай хандаж байна. Хүн үндсэн эрхээ эдэлж, тайван жагссаныхаа төлөө хоригдох ёсгүй” гэсэн юм. Хэвлэлүүдийн баталж буйгаар 02 сарын 21-ний өдөр тайван жагсаал эхэлсэн боловч цагдаа нар жагсагчдыг зодож, баривчилсан байна. Мөн жагсагчдыг суллахыг шаардсан тэмцэгчдийг мөн барьж хорьжээ.

Далан барихыг эсэргүүцэж буй томоохон шалтгаан нь далан барих газарт багтаж буй Шиба болон Вонтүе тосгонуудад байрлах Ёона хийд юм. Тус хийд нь 700 гаруй жилийн түүхтэй, сүм хийдийн зургаас эхлэн асар их соёлын өвийг тээгч юм байна.

Эх сурвалж: China: Free Detained Tibetan Demonstrators | Human Rights Watch (hrw.org)

Post Views: 495

About Author / Болортуяа Р

Previous post
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Next post
Дэлхийн эдийн засгийн төлөв ба Монгол улсад үзүүлэх нөлөө

You Might Also Like

Дэлхий

Волверины “ТАСАРЦАН” бие

2024-09-05
Дэлхий

БНСУ: Ичон хотын ложистикийн төвд гал гарч 178 хүнийг нүүлгэн шилжүүллээ

2025-05-13
Дэлхий

Умард Солонгос хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын хил давуулан нисгэжээ

2024-05-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search