нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Ким Кардашианыг шүтэн бишрэгчид нь “бүдүүлэг” хэмээжээ

  • By Nomin E
  • 2024-11-04

Реалити шоуны од Ким Кардашиан Лос Анжелес хотод болсон 2024 оны LACMA Art + Film Gala дээр Диана гүнжийн ягаан болор “Attallah Cross” зүүлтийг цагаан даашинз болон бусад үнэт эдлэлүүдтэй хослуулсан зүүж иржээ. 

The Keeping Up With The Kardashian шоуны од 2023 онд тэрхүү зүүлтийг Sotheby’s дуудлага худалдаагаар 200,000$-аар худалдаж авсан бөгөөд тэрээр анх удаа томоохон ёслолд зүүж очсон нь тэр юм. Түүний загварын сонголтыг “Ёс суртахуунгүй”, “Мэдрэмжгүй”, “Бүдүүлэг” гэх мэтээр нийгмийн сүлжээнд жиргэсэн байна. Өөр нэгэн хүн “Энэ даашинз дээр тэр зүүлтийг зүүх зоригтой байх гэж” хэлсэн бол “Үнэн мэдрэмжгүй”, “Боловсролгүй”, “Нарциссист”, “Мунхаг толгой” гэж зарим нэгэн нь бичжээ.

Палестин-Их Британийн бизнесмэн Наим Аталла 1980-аад оны турш Диана гүнжид ягаан болор болон алмаз эрдэнийн чулууг зээлж байсан бөгөөд Диана анх 1987 онд “Birthright” буяны гала тоглолтод оролцохдоо Кэтрин Уокерын нил ягаан хилэн даашинзаар гоёж, тухайн зүүлтийг зүүж алдаршуулж байв.

“Атталла” загалмайг анх 1920-иод онд Гарранд үнэт эдлэлийн газар хийсэн бөгөөд 5.25 каратын дугуй зүсэлттэй алмас эрдэнээр хүрээлэгдсэн дөрвөлжин засалттай ягаан болор чулуугаар чимэглэж, 900 ширхэг сувднаас бүтсэн гинжтэй юм.  Диана гүнж энэхүү загалмайг кино болоод театрын нээлт гэх мэт хэд хэдэн арга хэмжээнд зүүж байжээ.

Кимийг нэгэн шүүмжлэгч “Тэр хааны гэр бүлтэй холбогдохыг маш их хүсч дээ” гэсэн бол өөр нэгэн шүүмжлжгч “Ким үүнээс илүү ёс суртахуунгүй байж чадах болов уу?”, Тэр “Толгойноосоо хөл хүртлээ хуурамч” гэжээ. 

Нийгмийн сүлжээнд Кимийг “Хэрвээ чи ийм нандин шашны билэг тэмдэг зүүх гэж байгаа бол ядаж Диана шиг “Класстай байх хэрэгтэй шд”, “Жаахан хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй шд”, “Асар том загалмайг хөхнийхөө голд зүүсэн нь үнэхээр заваан юм”, “Хөхөө ил гаргасан мөртлөө загалмай зүүх нь хачирхалтай сонголт юм” гэх мэтчилэн түүнийг буруушааж байгаа бол нөгөө хэсэг нь “Ким бусад алдартай эмэгтэйчүүдийн адил дурсагдахыг маш их хүсэх юмаа”, “Мэрилин Монро, Элизабет Тэйлор, Диана гүнж шиг тэр өөрийнхөө оргилд хүрэх замаа худалдаж авч чадна гэж бодож байна” гэх мэтээр маш их шүүмжилж байгаа юм.

Post Views: 213

About Author / Nomin E

Previous post
УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин: Хамтарсан Засгийн газарт орсон улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалтуудыг эргэн сануулъя
Next post
Саудын Арабын цөлд анх удаагаа цас оржээ

You Might Also Like

Дэлхий

Эзлэгдсэн бүс нутагт олзлогдсон эмэгтэй сэтгүүлчийн эд эрхтнийг авсан байжээ

2025-04-30
ДэлхийЦаг үе, үйл явдал

Их Британийн сүлжээ дэлгүүрүүд хиймэл оюун ухааныг худалдааны салбарт өргөнөөр ашиглаж байна

2025-04-17
Дэлхий

Дэлхийн хамгийн аюултай 10 спорт

2024-05-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search