нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

  • By Болортуяа Р
  • 2024-02-28

2024 оны 02 дугаар сарын 29-нөөс 2024 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээг хүргэж байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03 сарын 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02 сарын 29-нд говь, талын нутгаар, 03 дугаар сарын 02-нд Алтайн уулархаг нутгаар, 03 сарын 03-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 03 сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33-38 градус, өдөртөө -20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26-31 градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус, өдөртөө +3-2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14-19 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна. 03 сарын 03-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Эх сурвалж: Ус, цаг агаар, орчны мэдээ мэдээлэл (weather.gov.mn)

Post Views: 409

About Author / Болортуяа Р

Previous post
Музейд яагаад зураг авч болохгүй вэ
Next post
Хятадад сүм хийдээ нураалгахаас татгалзсан Төвөд лам нар хоригджээ

You Might Also Like

Улс төр

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

2024-03-27
Улс төр

Дулааны шугам задарсны улмаас 16 дугаар сургууль хичээлээ цахимд шилжүүлжээ

2025-02-04
Улс төр

Хэргийн газраас зугтаасан этгээдийг шуурхай илрүүллээ

2024-04-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search