Хавдар судлалын үндэсний төвөөс Хавдрын эсрэг дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү” ХСҮТ-ийн амбулаторийн үзлэг 2023 онд 146 хувиар өссөн. Өнгөрсөн 2023 онд гэхэд хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээ байна. Нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Хавдрын тохиолдлоор 45-аас дээш насны хүмүүс 85 хувийг эзэлж байгаа юм.
Манай улс элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 180 улсаас нэгдүгээр байрт жагсаж байна. Харин хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд, элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж буй. Өвчлөлийн үзүүлэлт, нас баралтыг харахад аль аль нь өссөн үзүүлэлттэй байгаа юм” гэлээ.