Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 47 километрийн зайд газар хөдөллөө. Өнгөрөгч өдөр буюу 01 дүгээр сарын 29-ний өглөө 05:27 цагт хөдөлсөн газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ. Газар хөдлөлт хоорондын давтамж ойртсоор буй бөгөөд 01-26-ны өдөр 08:12:06 цагт 4.4 магнитуд, 23:15:19 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон байна.

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн