нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Шинээр томилогдож байгаа СЕХ-ны гишүүдээс өөрсдийнхөө эрхийг хэрхэн хамгаалуулахыг л гишүүд сонирхов

  • By E. Erel
  • 2024-01-04

Шинэ он гарсаар анхны чуулган пүрэв гаригт эхлэхэд анхны хэлэлцэх асуудал Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох асуудал байлаа. Өнгөрсөн мягмар, лхагва гаригт товтой байсан байнгын хороодын хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс хуралдаагүй явдал болсон.

Чуулганы үеэр сонгуулийн жил СЕХ-ны гишүүдийг томилох гэж байгаа гишүүд дундаас хуулийн шинэчилсэн заалтуудыг иргэдэд хүргэхэд юуг анхаарах вэ, томсгосон тойргийн онцлог юу байх вэ, төлөөллөө зөв сонгохын тулд сонгогчдод ямар мэдээлэл өгөх талаар ганц ч үг ган хийсэнгүй.

Харин нэр дэвшиж байгаа бидний хэдэн хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуултыг нь эрхэм гишүүд тавьсаар дууссан нь харамсалтай.

МАН-ын бүлгийн дарга, Өвөрхангайн сонгогчдын төлөөлөл болж сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүн “2024 оны сонгуульд хоёр сөрөг хүчин зүйл нөлөөлөх талтай юм. Нэг нь сошиал орчин дахь хэрэглээ. Улстөрчид, гишүүдийг байнга гөвж байдаг. Сонгуулийн үеэр гүтгэсэн доромжилсон хаягуудыг хянах боломж байна уу. Сонгуулиар энэ балиар юм их явна. Нөгөө нэг нь хиймэл оюун ухаанаар дамжуулаад хэлж яриагүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгоно. Үүнийг хянах эрх зүйн хийгээд техникийн боломж байна уу” гэж цагдаагийн даргаас асуусан бол Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл болно оо гэж нэр дэвшиж сонгогдсон Г.Дамдинням мөн л өөрсдийгөө хэрхэн хамгаалуулах тухай асууснаас сонгогчдын боловсрол,тэднийг сонголтоо хийхэд хэрхэн туслах, арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх ямар төлөвлөгөө байгааг СЕХ-ны гишүүнээр сонгогдох гэж буй гурван газрын даргаас юу ч асуусангүй.

ЦЕГ-ын дарга техникийн хувьд шийдээд өгвөл хаягуудыг хаачих боломжтой гэж хариулсаар энэхүү томилогдож буй гишүүдээс асуух асуулт хариулт дууссан нь харамсалтай. Мэдээж, хүнийг худал гүтгэх, гүжирдэх бол байж болшгүй явдал. Олон бот хаяг, хуурамч пэйжүүдийг хумих бодлого байж болох ч үүнийг зохицуулж байгаа нэрийн дор хүний үг үзэл бодлооо илэрхийлэх эрхэд халдах гээд байдаг учраас олон улсад маш анхааралтай ажигладаг. Хамгийн гол нь ард түмнийхээ төлөөлөл болж сонгогддог УИХ-ын гишүүд маань өөрсдийнхөө үүргийг ухамсарлахаас илүүтэй эрхээ хамгаалуулах тухай ярьж байгаа нь тун харамсалтай байв.

Post Views: 334

About Author / E. Erel

Previous post
Нийслэлийн зарим дүүргүүдэд халиа үүсэх эрсдэл өндөр байна
Next post
Оюутны картын хөнгөлөлтийг түр зогсоожээ

You Might Also Like

Улс төр

 Г. Ёндонгийн үгийг ухбал, Эрдэнэтийн шинэ захирал удахгүй томилогдох нь…

2024-12-23
Улс төр

Булоны  Бейсэний бээвийлт ба Загджавын  Мэндсайханы уурсаан 

2024-12-20
Улс төр

Х.Баасанжаргал, Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Ганхуяг гишүүд ЗГ, УИХ-ыг үнэн зөв шүүмжлэв

2025-01-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search