нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Оюутны картын хөнгөлөлтийг түр зогсоожээ

  • By adminZ
  • 2024-01-04

Оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих картыг түр хугацаанд хүчингүй болгож байгаагаа Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдэгдлээ.

Тодруулбал 2023 оны 07 сарын 07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа аж.

Түүнчлэн Нийтийн Тээврийн Газар(НТГ)-аас энэ оны эхнээс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлжээ. Иймд тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжгүй болж байна.

Ингэснээр их дээд сургуульд суралцаж буй оюутан залуус нийтийн тээврээр төлбөртэй зорчиж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдэгдэж байгаагаар нийтийн тээврээр үнэ төлбөргүйгээр хязгааргүй зордчог байдлыг хязгаарлах зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн шинэ дүрэм мөрдүүлэхээр болжээ. Тодруулбал, нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд, оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог. Тэгвэл ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх дүрмээр ахмад настнуудад сар тутамд карт олгох юм байна. Өдөрт дөрвөн удаа үнэ төлбөргүй зорчих эрхтэй байна.  Хэрвээ дөрвөөс дээш удаа нийтийн тээврээр зорчих бол тав дахь зорчилтоос эхэлж төлбөрөө төлнө. Оюутнууд мөн ялгаагүй хязгаартай. Илүүгээ өөрсдөө төлнө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, донорууд мөн адил өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байна. Эдгээр иргэдэд зориулагдсан картыг худалдах ажлыг 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Нэг ёсны автобусаар зорчиж байгаа хүн бүр картаа уншуулна. Картаа уншуулаагүй тохиолдолд дохиолол дуугардаг төхөөрөмжүүдийг бүх автобусанд суурилуулах аж.

Post Views: 395

About Author / adminZ

Previous post
Шинээр томилогдож байгаа СЕХ-ны гишүүдээс өөрсдийнхөө эрхийг хэрхэн хамгаалуулахыг л гишүүд сонирхов
Next post
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID наалтыг үнэ төлбөргүй наана

You Might Also Like

Улс төр

Өнөөдөр Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн зарим байршилд цахилгаан хязгаарлана

2024-03-11
Улс төр

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

2025-05-23
Улс төр

Он гарсаар 3836 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ

2024-04-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search