Герман улсад инфляцын түвшин 2021 оны наймдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрч буурсныг Германы Холбооны статистикийн газраас мэдээлсэн байна.
Энэ оны наймдугаар сард л гэхэд Германд инфляц 6.1 хувь байсан бол есдүгээр сард 4.5 хувь болж буурсан, цаашдаа ч буурах хандлагатай байна гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Тийм боловч хоол хүнс, эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа нь инфляц хангалттай түвшинд хүртэл буураагүйг харуулж байна гэж Холбооны статистикийн газрын дарга дурджээ.
Германы нэгэн адилаар евро бүсийн инфляц ерөнхийдөө буурах төлөвтэй байна.
Европын холбооны статистикийн хорооны аравдугаар сарын тайланд евро бүсийн инфляц 2.9 хувь гэж тэмдэглэгдсэн байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Орос, Украины дайны улмаас Европын холбооны инфляцын түвшин эрс өссөн байсан юм.
Эх сурвалж: Монголын мэдээ