нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийЦаг үе, үйл явдал

АНУ-ын зарим мужуудад үерийн улмаас 18 хүн амь насаа алджээ

  • By Болортуяа Р
  • 2025-04-07

АНУ-ын төвийн болон зүүн хэсгийн мужуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудаж ширүүн бороо асгарч, хар салхи шуурч, хүчтэй салхин шуурга болсон байна. Үерийн улмаас 18 хүн нас барсан тухай эх сурвалжууд мэдээлсэн аж. Нас барсан хүмүүсийн ихэнх нь Теннеси мужийн оршин суугчид байжээ. Ням гаргийн байдлаар Техасаас Охайо хүртэл хэд хэдэн мужид эрчим хүчний эх үүсвэр, хийн нийлүүлэлт тасалдаж зогсжээ. Үерийн аюулаас сэргийлж зам харилцааг хааж, айл өрх бизнесийн байгууллагуудын үл хөдлөх хөрөнгийг хамгаалахын тулд элстэй шуудайнуудыг байрлуулж байгаа аж.

PowerOutage.us сайтад байршуулснаар үер болсон таван мужийн нутаг дэвсгэр даяар нийт 140 000 хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон байна. Цаг уурчид үерийн нөхцөл байдал энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Тэр дундаа Кентаки, Теннеси, Алабама мужуудад бороо үргэлжлэн орох тул үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ. Мөн Алабама, Жеоржиа, Флоридад хар салхи шуурч болзошгүй байна. Хэд хэдэн байршилд үерийн улмаас зам гүүр зэрэг дэд бүтэц ноцтой эвдэрч болзошгүй гэдгийг мөн Үндэсний цаг уурын газраас сэрэмжлүүлжээ.

Цаг агаарын байдлаас шалтгаалж бямба гарагт АНУ даяар дотоодын болон олон улсын 521 нислэг цуцлагдаж, 6,400 нислэгийг хойшлуулсан байна. Ням гарагт мөн 74 нислэгийг цуцалж, 478 нислэгийг хойшлуулжээ.

Post Views: 184

About Author / Болортуяа Р

Previous post
Монголын иргэн бүрт нэг өрөө байр болж очих учиртай ордыг Л. Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар Х.Баттулгаас нэхэж байна
Next post
Ерөнхий прокуорор Б.Жаргалсайхан улиран томиглогдох чигтэй байна

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

Ц.Даваасүрэнгийн хэлсэн Б.Болдын дансаас мөнгө авсан зургаан улс төрч хэн бол!

2025-04-10
Цаг үе, үйл явдал

Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 76 дуудлага бүртгэгджээ

2024-06-11
Цаг үе, үйл явдал

Монгол улс“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгджээ 

2025-03-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search