нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Тайванийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн үр дүн гарав

  • By E. Erel
  • 2024-01-17

Тайванийн Ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгууль энэ сарын 13-ны өдөр болов. Эрх баригч Ардчилсан дэвшилт намын “Бие даасан Тайвань” үзэл санааг баримтлагч Лай Чинь-Тэ 5.58 сая сонгогч буюу 40.05 хувийн санал авч тэргүүлсэн бол Гоминдан намын “Нэгдэхгүй, тусгаар тогтнолоо зарлахгүй, хүч хэрэглэхгүй” бодлогыг баримтлагч Хо Юү-и 4.67 сая сонгогч буюу 33.49 хувийн санал, Ардын намын “Тайванийн одоогийн статусыг хадгалах” бодлогыг баримтлагч Ко Вэн-же 3.69 сая сонгогч буюу 26.46 хувийн санал авсан байна.

Үүний дараа өрсөлдөгчид нь ард түмний олонхийн саналыг хүндэтгэн үзэхээ мэдэгдэн ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Тайванийн 113 хүний суудалтай хууль тогтоох байгууллагад аль нэг нам дангаараа олонхи болж чаддсангүй. Ардчилсан дэвшилт намын парламент дахь суудлын тоо дөрвөн жилийн өмнө 63 байсан бол 51 болж буурсан учраас олонхи болох 57 суудлын босгыг давж чадсангүй. Гоминдан намын суудал дөрвөн жилийн өмнө 38 байсан бол 52 болж нэмэгдэн хамгийн олон гишүүнтэй нам болжээ. Харин Ардын намын суудлын тоо 5-8 болж нэмэгдсэн аж.

Лай Чинь-Тэ “Тайваньчууд ардчиллын талд зогсохыг сонгосон нь энэхүү сонгуулийн дэлхий дахинд үзүүлсэн ач холбогдол боллоо” хэмээгээд, “Ерөнхийлөгчийн сонгуульд Хятадын анхааруулгыг үл харгалзан, Тайванийн ард түмэн ардчиллыг сонгож байгаа гэдгийг Хятад ойлгоосой гэж хүсэж байна. Дэлхийн газрын зурагт Тайванийг байлгахын тулд бид ажиллана” хэмээжээ.

Мөн “Хятад, Тайваний тал яриа хэлэлцээний замаар л эрсдэлийг бууруулна, тиймээс хориг саадыг харилцаа холбоо, сөргөлдөөнийг яриа хэлэлцээгээр орлуулж байж л бид энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрч чадна. Зөвхөн энх тайван, тэгш байдал, ардчилал, яриа хэлэлцээ л хоёр талын ард түмний ашиг сонирхолд нийцэх, хамтаар ялах цорын ганц зам” гэжээ.

Post Views: 374

About Author / E. Erel

Previous post
О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Америкчууд” шоунд амжилттай оролцож байна
Next post
Г.Ууганцэцэг: Засгийн газар 0-5 насны хүүхэд бүрд 1.2 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна

You Might Also Like

Дэлхий

Зеленский: АНУ тусламж үзүүлэхгүй бол “сая сая хүн амь үрэгдэнэ”

2024-02-26
Дэлхий

БНСУ: Ичон хотын ложистикийн төвд гал гарч 178 хүнийг нүүлгэн шилжүүллээ

2025-05-13
Дэлхий

АНУ-ын калифорни мужид 100,000 акр талбай шатжээ

2024-09-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search