нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

КОП 17-гийн боломжийг бодитоор харах хэрэгтэй

  • By E. Erel
  • 2026-08-14

КОП 17 талуудын хурал эхлэхэд хэдхэн өдөр үлдлээ. Сошиалд зарим хүмүүн бензин шатахуун хомс, эдийн засаг чанга үед юун хурал вэ, яах гэж ийм хурал хийдэг юм гэж бухимдаж байгаа хүмүүс харагдана. Гэхдээ үргэлж өнөөдрөөрөө байж болохгүй, илүү том зургаар, үр дүнгээр харах хэрэгцээ гэж бий. Ялангуяа энэ арга хэмжээ бол гадны зочдын, хэдэн дарга нарын асуудал биш. Харин Улаанбаатарт байгаа хүмүүсийн, Монголын бүх иргэдийн, дэлхий дээр амьдарч байгаа хэн бүхэнд хамааралтай асуудал гэж ойлгох нь зөв болов уу.

Одоогоос хоёр жилийн өмнө Монголд энэ хурлыг хийх эрхийг авсан. Энэ хурлыг зохион байгуулснаар уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, газар ашиглахтай холбоотой олон төслүүд дээр бид олон улсын төслүүдийг оруулж ирэх боломжтой болж ирнэ. Бидний ганц боломж гэж хардаг уул уурхайн төслүүдээс тэс өөр байгаль орчноо хайрлангаа боломжуудыг бий болгож байдаг төсөл. Манай Засгийн газар энэ хурлаар дамжуулан 1-1.5 тэрбум ам.долларын төслийг татах боломж бий гэсэн хүлээлттэй байгаа. Зөвхөн Монголын асуудлыг шийдэх гэж, Монголд туслах гэж энэ хөрөнгийг гаргах биш харин бүгд нэг нэгнээсээ хамааралтай байгаа хавтгай болсон дэлхийн төлөө нэн шаардлагатай асуудлууд дээр дэлхий мөнгөө гаргахад бэлэн байгаа. Бид үүнийг ашиглах нь чухал юм. Манай талаас тал хээрийн санаачилга гээд гурван бүлэг бүхий томоохон саналыг энэ үеэр санал болгож байгаа. Европын хөрөнгө оруулалтын  банкны зүгээс бодит хамтралыг энэ чиглэлд ярьж байгаа юм билээ. Эндээс гэхэд 200 сая еврогийн санхүүжилт яригдаж байна. Дэлхийн банкнаас газрын доройтолтой холбоотой 100 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр мэдэгдсэн гэсэн. Дэлхийн хүн амын дийлэнх нь газрын доройтолтой нөхцөлд амьдарч байна. Манай улсын газар нутгийн далаас илүү хувь нь мөн газрын доройтолд орсон. Энэ бол ерөөсөө амьдралын чанар, хоол хүнсний хүртээмжтэй холбоотой болоод явчихна. Тиймээс дэлхий үүнд бүхэлдээ санаа зовж байгаа юм. Газрын доройтлыг тэглэхээр дэлхий тэр аяараа хөдөлж байна. Харин онгон дагшин бас уудам том газар нутагтай гэж боддог ч газрын доройтолд нэрвэгдчихсэн байгаа бодит үнэнтэйгээ монголчууд нүүр тулах ёстой. Үүний тулд эрүүл газрыг доройтохоос урьдчилан сэргийлэх, газар ашиглах явцад гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, аль хэдийнэ доройтсон газрыг нөхөн сэргээх, ойжуулах хэрэгцээ байгаа. Дэлхий даяараа бизнесийн томоохон корпорациуд нэгдэж үүний төлөө алхам хийгээд байна гэдэг бизнесийн хөгжилтэй нь шууд холбоотой болохоор нь тэр. Одоо КОП 17 Монголд болж байна гэдэг нь дэлхийн хэмжээний нэгдмэл том бизнесийн сүлжээнд манай үндэсний компаниуд ч нэгдэж хамтрах боломжийг өгч байгаа юм.

Монгол улс өөрөө уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт газрын доройтлын нөхцөлд байгаа том жишээ болчихсон яваа. Манай нөхцөлүүд бусдын байдалд ч нөлөөлнө, бусдынх ч бидэнд нөлөөлнө. Тиймээс цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтдаа тэмцэхээс аргагүй байдалд орсон. Иргэд бид төдийлөн мэдэхгүйгээс биш бодит байдал, тоо өөрөө үүнийг хэлж өгөөд байгаа юм. Тиймээс манайд болж байгаа энэ хурлыг бид бодит боломж, дэлхийтэй нэгдэх, тулгамдсан асуудлаа хамтдаа шийдэх боломж гэж харж, хамтран нь хамгийн чухал юм.

Э.ЭРЭЛ

Post Views: 45

About Author / E. Erel

Previous post
КОП17-ийн өмнөх ээлжит уулзалт байгаль орчны салбарынхантай болно

You Might Also Like

Байгаль, экологи

Дэлхий дахин металл ихээр ашигладаг тогтолцоо руу шилжин орно

2024-12-03
Байгаль, экологиУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн В.Путинд бэлэглэсэн дөрвөн цоохор ирвэсийг удахгүй шилжүүлэн авна гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ

2025-03-17
Байгаль, экологиДэлхий

Их Британид хийсэн археологийн малтлагаар хүн төрөлхтөн анх гал ашиглаж эхэлсэн үеийг дахин тодорхойлов

2025-12-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search