Өнөөдөр БОУАӨ-ийн сайд, Үндэсний Хорооны дарга Ц.Сандаг-Очир КОП17-ын талбайд байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачидтай нээлттэй уулзах хийх ажээ. Ер нь КОП17 хурлын хүрээнд салбар салбарынхны уулзалт хэлэлцүүлэг, сургалтууд тогтмол явагдаж байгаа билээ. Энэ бол зөвхөн хэдэн өдөр гадныхан ирж хуралдаад өнгөрөх асуудал биш олон улсын энэ хуралд бэлтгэнгээ салбараараа өсч хөгжиж байдаг томоохон боломж байдаг юм.
Сэтгүүлчдэд зориулсан сургалтууд хийгдсэнээр олон улсын зэрэглэлтэй хурал чуулганыг сурвалжлах дэг, хэм хэмжээний ойлголтыг авна. Сайн дурын ажилтнууд дараа дараагийн улс дамнасан арга хэмжээнүүдэд ажиллах туршлагаа нэмнэ. Хоол хүнс, рестораныхан зэрэглэл ахина. Нэгнээсээ суралцана. Зочлох үйлчилгээний салбарынхан дагаж хөгжинө. Олон улсын хэмжээний томоохон хурал арга хэмжээ нүдэнд харагдахгүй ч төрөл бүрээр өгөөжээ өгч байдаг.
Байгаль орчны салбарынхны хувьд нэгдэж ярилцаж, өөрсдийнхөө асуудлыг хамтдаа хэлэлцэж, олон улсын өмнө санал болгох санаачилга уриалгаа бэлдэхийн тулд хөгжлийг хэдэн жилээр ахиулж байгаа биз ээ. Өнөөдөр болох салбарын сайдтайгаа хийх КОП17-ын талбайд хийх уулзалт ч бодит өөрчлөлтийг авчирч таарна.
Бид хурал хуй зардал мөнгө тэд гэж ярихаас гадна мөнгөөр хэмжигдэхгүй ирдэг үр өгөөжийг харж сурах зөв болов уу.

