нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ДУУСЛАА

  • By E. Erel
  • 2026-06-29

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриа бүхий говийн бүсийн зөвлөлдөх уулзалтыг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулж дууслаа. Говийн аймгуудын зөвлөлдөх уулзалтыг КОП17 Үндэсний хорооны Ажлын алба, UNESCO, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” (GIZ), UNICEF, Европын холбоо болон “Пипл ин Нийд” (PIN) олон улсын төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж, үүний 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжгүй болсон. Ийм үед зохион байгуулсан уулзалтад говийн аймгуудын төрийн байгууллага, иргэний нийгэм, малчид, залуучууд болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөгчид идэвхтэй оролцов. Говийн аймгуудын хувьд цөлжилт, газрын доройтлоор улсын хэмжээнд дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд унд, ахуйн усны хэрэглээний өсөлт, нөөцийн хомсдол, худгийн хүртээмжийн асуудал илүүтэй хөндөгдлөө.

Мөн зөвлөлдөх уулзалтад оролцогчид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан, бүс нутгийн тулгамдсан асуудал, шийдэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн КОП17-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) санаачилга болон сэдэвчилсэн өдрүүдийн талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Зөвлөлдөх уулзалтаас гарсан сайн туршлага, санал, зөвлөмжүүдийг нэгтгэн UNCCD COP17 бага хурлын үеэр Монгол Улсын байр суурийг тусгах орон нутгийн зөвлөмж болгон хүргүүлэхээс гадна олон нийтэд түгээхээр төлөвлөж байна.

#COP17Mongolia #GIZMongolia #UNICEFMongolia

Post Views: 146

About Author / E. Erel

Previous post
Чуулган хаахын өмнө хулгайн хууль, тогтоол баталдагаа зогсоо
Next post
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа

You Might Also Like

Байгаль, экологиУлс төр

АЛТАЙН ӨВӨР ГОВИОС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИРҮҮЛСЭН МАЗААЛАЙН АЙЛТГАЛ

2025-02-28
Байгаль, экологи

Энэ оны эхний хагас жилийн байдлаар (2024.06.23) нийт 269,894 жуулчин ирээд байна

2024-06-25
Байгаль, экологи

Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 

2026-01-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search