нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Л.Мөнхбаатарын журмаар  Ч.Ундрам сонгуульд нэр дэвших боломжгүй юу?

  • By E. Erel
  • 2025-04-03

Ардын намын УИХ дахь бүлгийн дарга Лхагвын Мөнхбаатар хэмээх хүн ойрд нэг зүйлд хачин шимтэж байгаа. Тэр нь Бүлэг, Засгийн шийдвэрийг сөрсөн гишүүнийг оноогоор дүгнэн, хэрэв ингэж ажиллаад, сөрөөд байвал цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж байгаа явдал. Их хуралд нэр дэвшүүлэхгүй, өөр юу юу ч билээ, их хатуу заалтуудтай, ер нь амаргүй журам боловсруулж байгаа юм билээ.  Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн хэлээд байдаг амаргүй гэдэг чинь харин Ардын намын бүлгийн гишүүдэд Л.Мөнхбаатарын энэ журмаар жинхэнэ амаргүй болж эхэлж байна. Гэтэл сорилтууд тавигдаж эхэллээ. Өчигдөр гэхэд Ардын намын бүлэг АТГ-ын даргад З.Дашдавааг улираахыг дэмжжээ. Энэ хурал дээр УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам мөнөөх хүчний байгууллагын даргад нэр дэвшигчийг илтэд эсэргүүцсэн байна. Бэлтэй аавынхаа буянаар энд тэнд, янз янзын боловсрол эзэмшсэн Ч.Ундрам, Олон улсын байгууллага манай улсын авлигын төсөөллийн үнэлгээг 30 оноогоор дүгнэчихсээн. З. Дашдаваа 100 оноо авахаас иймхэнг авсаан. 130 орноос 121 байрт орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нигери, Хойд Солонгостой л бид нэг зиндаанд байна, авлигын асуудлаар.

Та нар айгаад байгаа юм уу, дэмжиж байгаад чинь гайхаж байна гээд Бүлгийн хурал дээрээ, бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарынхаа эсрэг хараад хэлсэн бололтой нь хэвлэлээр дурайтал гарч байна. Зөв шүү дээ, Ч.Ундрамын зөв. Баримт ярьж байна, үнэлгээг хэлж байна. Ч.Ундрамыг ингэж тодорч байхтай зэрэгцээд, АН-ын бүлгийн хурал дээр Батбаярын Жаргалан, Сайнхүүгийн Ганбаатар нар мөн З. Дашдавааг эсэргүүцэж, манай нам Засагт хамтарч байгаа нь үнэн юм бол АТГ-ын дэд даргыг бид тавих ёстой гэж улалзуулжээ. АТГ-ын даргын томилгоог тойроод ийм зүйлс болж байна. Хамгийн олзтой нь, Ч.Ундрам Ардын намын бүлгийн хатуу дэглэмч, ардчилалгүй байдлыг сөрсөн нь байна. Л.Мөнхбаатарын яриад байгаа мөнөөх бүлгийн гишүүддээ ноогдуулах журмын хэрэгжилт ер болохгүй, ардчилалгүй, оноогүй үйлдэл болохыг нотолжээ. Одоо Л.Мөнхбаатар Ч.Ундрамд ямар шийтгэл ноогдуулахыг харах болж байна. Л.Мөнхбаатарын журам хэрэгжвэл Ч.Ундрам гишүүн ирэх сонгуульд дэвшиж чадахгүй нь тодорхой болох шиг боллоо. Гал тогооны ширээний асуудал босч, ёсзүйн асуудлаар дэвшихгүйдээ гэж байхад хүртэл дэвшиж чадсан хүн л дээ. Гэхдээ өнөөдрийн өрнөж буй байдлаар Ч.Ундрам гишүүн Л.Мөнхбаатарын дарангуйлагч журмыг “эвдэж”, үгүй болгуулахгүй бол улс төрийн дэмжлэг авч дэвших гэдэг хэцүүхэн л харагдаж байна.

Z MAN

Post Views: 322

About Author / E. Erel

Previous post
Хоосон дэмжих жил болгож зарлалгүй боловсролын салбараа дэмжсэн шиг дэмжээсэй
Next post
Монголын иргэн бүрт нэг өрөө байр болж очих учиртай ордыг Л. Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар Х.Баттулгаас нэхэж байна

You Might Also Like

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ

2024-10-04
Улс төрЦаг үе, үйл явдал

Дээд шүүхийн шийдвэр иргэдэд шууд, дарга нарт дам үйлчлэх үү?

2025-04-21
Улс төр

Д. Амарбаясгалан компанийн захирал байсан бол өчиггүй халагдчихсан байна

2024-12-02
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search