нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Улс төрийн халуурал хэрээс хэтэрлээ

  • By E. Erel
  • 2026-09-14

Улс төрийн халуурал хэм хэмжээнээс хэтэрлээ. Халуурал ч биш шаталт, түймэр болж байна.  Уг нь намрын ээлжит чуулган нээлт нь эхэлж байгаа долоо хоног юм.  Зүй нь өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн дийлэнх олонхиор эцсийн хэлэлцүүлгээ хийчихээд хэлэлцүүлэг хоорондын хугацаа тулсан сонин шалтгаанаар намрын чуулган руу эцэслэн батлахыг шилжүүлсэн Тамхины хяналтын тухай хуулиа баталж Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, монгол хүний урт наслалтын асуудлаа шийдэж байх ёстой өдрүүд юм. НӨАТ-ын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, төрийн дарамтыг багасгаж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж хүнсний хяналтаа, Улс төрийн намын хуулиндаа өөрчлөлт оруулж өөрсдийгөө засч залруулах ажиллагаагаа чамбайруулж байх ёстой үе нь билээ. Хэлэлцэх ёстой хуулиудаас гадна хийх ёстой чухал сонсголууд ч энэ өдрүүдэд байгаа. Хөдөө аж ахуйн салбарт татаас, урамшуулал өгөөд байсан нь хэр байгаа оносон юм, хэдхэн газруудад давуу эрх олгоод байсан уу, энэ салбарт зүтгэж ирсэн эгэл жирийн тариаланч, ногоочдоо дэмжиж чадсан уу чадаагүй юу. Төр өөрийнхөө алдаа оноог дүгнэх чухал сонсголыг хийхээр товлочихсон олон нийт анхааран хүлээж байгаа билээ.эвч чуулганы нээлтийн долоо хоногтой зэрэгцээд улс төр нь үнэндээ дийлдэхгүй болж байна.АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Ерөнхий сайд Н.Учралд Итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулах болж байгаа юм байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан эх толгойгүй мэдэгдэл хийгээд Ерөнхий сайдын ээж, аавын сургууль хэдэн тэрбумын хэрэгт холбогдсон явдал Түгжилээс болоогүй Түгжилмаагаас болсон гээд мэдэгдээдэхэв. Хуульд нийцээгүй, эрх ашгийн сонирхолтой асуудлыг хэн ч гаргаж тавих ёстой. Түгжил ч гэж нэрлэнэ үү, Түгжилмаа ч гэж нэрлэнэ үү. Нэр хэн байх хамаагүй бурууд нүд хурц байх учиртай. Урагшгүй албат болсон Л.Энх-Амгалан тун бүтэлгүй хурал хийгээд, асуудал анх яригдсан Өргөдлийн байнгын хороог буруутгаад явж одов. Бас энэ үеэр ШШГЕГ-ын дарга А.Намсаманд салбарынхаа сайдыг шүүмжлээд мэдээлэл хийлээ. Улс төр ихэдээд, хэмжээ хязгаар байхгүй болоод ирэхээр ингээд хөл толгойгүй болоод эхэлчихдэг. Зөв нь мэдэгдэхгүй, буруу нь ч мэдэгдэхгүй. Үнэхээр энэ улс оронд гэгээтэй зүйл харагдахгүй болж байна. С.Амарсайханаа явуулахаар нэгдүгээр хүнтэйгээ тохирч гэнэ. Үүнд Б.Энхбаяр гар бие оролцож гэнэ гээд хэвлэлүүд битүү бичиж байна даа. Уг нь өчнөөн унасан засаг нь тогтвортой, улс орон тулгамдсан асуудлууд шийдээд явж байх ёстой байтал улс төрийн намуудын дотоодын тэмцлээс болж улам бүр туйлдахаар болж байна. Улс төрийн халуурал ид шатаж байна. Түймэрт хэн, юу өртөхийг таашгүй.

Post Views: 72

About Author / E. Erel

Previous post
Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

You Might Also Like

Улс төр

 Л. Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Болдбаатарын Гүнбилэгийн үгийг эм мэт авах ёстой!

2024-10-01
Улс төр

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна

2024-08-19
Улс төр

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх үнэн үг хэлсэн

2025-02-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search