нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрУлс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

  • By E. Erel
  • 2026-06-03

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг tнэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. Хүүхэд наснаасаа волейболоор хичээллэж эхэлсэн хүний хувьд энэ спортыг гэх сэтгэл надад бий. “Алтайн барс” багтайгаа 15 жил энэ их спортын түүхийг бичилцэж явна” хэмээлээ.

УИХ-ын дарга манай улсын жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимп, тив дэлхийд бахархам амжилтууд гаргаж байгааг дурдаад, спортын энэ төрлийг төр бодлогоор дэмжиж ирснийг тодотгов. Харин багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин, туслалцаа үзүүлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, их спортын хөгжилд УИХ-ын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцлов.

рэх наймдугаар сард Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй талаараа МВХ-ны удирдлага УИХ-ын даргад танилцуулж, тус тэмцээнийг волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын С.Бямбацогт “Хүүхэд ахуй наснаасаа волейболын спортоор хичээллэж ирсэн, энэ спорттой салшгүй холбоотой хүний хувьд хүсэлтийг баяртайгаар хүлээж авч байна” хэмээгээд, Спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахаа илэрхийллээ.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс Азийн волейболын газрын зураг дээр ямар байр суурь эзлэх вэ гэдгийг харуулах том боломжоос гадна волейболын спортоор хичээллэдэг, энэ спортод дуртай иргэдийн урам зоригийг бадраах, Монголын волейболын спортын дараагийн 100 жилийн хөгжлийн үндсийг тавих чухал ач холбогдолтой юм.  

Монголын волейболын холбооны удирдлага, зохион байгуулалтын хүрээнд тамирчид, насанд хүрэгчдийн шигшээ баг болон оюутан, залуусын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Ирэх жил Монгол Улсад волейболын спорт үүссэний түүхт 100 жилийн ой, МВХ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Post Views: 62

About Author / E. Erel

Previous post
COP17 Ногоон бүсийн тусгай сэтгүүл хэвлэгдэнэ
Next post
Байгаль орчинд балагтай үнэлгээний хуульд хориг тавьж өгнө үү, Ерөнхийлөгч өө…

You Might Also Like

Улс төр

Даваагийн Цогтбаатар УИХ-ын гишүүнээрээ үлдэх бололтой

2025-03-13
Улс төр

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр дөрвөн тонн хог хаягдал цэвэрлэжээ

2025-02-24
Улс төр

Б.Батбаатар: Монгол улс COP17-ыг амжилттай зохион байгуулснаар олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ.

2026-01-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search