нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Хоосон дэмжих жил болгож зарлалгүй боловсролын салбараа дэмжсэн шиг дэмжээсэй

  • By Болортуяа Р
  • 2025-04-02

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлажээ. Энэ шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулж, зургаан шинэчлэлийг төгөлдөржүүлнэ хэмээлээ.

Сайд хэлэхдээ “Багшийн дутагдлаас гаргах, багшийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг нэмэгдүүлнэ. Боловсрол хүний нөөцтэй шууд холбоотой. Манай улсад хүний нөөцийн ноцтой дутагдал үүслээ. Тиймээс хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Хөтөлбөрийн шинэчлэлт, цахим шинэчлэлт, санхүүгийн шинэчлэл, багшийн гурван тулгуурт шинэчлэлт гээд хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Мөн Хүний нөөцийн асуудалд анхаарал тавьж ажиллана. Боловсролыг дэмжих жил бол эдийн засгийг өөрийг нь дэмжих, салбар дундын уялдаа холбоог шинэчлэх жил байх болно” гэлээ.

Түүний хэлснээр 2030 он гэхэд 88 мянган сургуулийн насны хүүхэд улс даяар нэмэгдэх юм байна. Тиймээс 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Хүн амын нягтаршлыг гаргахдаа хаана, хэдэн сургууль, цэцэрлэг хэрэгтэйг хиймэл оюун ухаан ашиглан тооцоолжээ.

Боловсролын салбарын шинэчлэл бол өнгөрсөн 30 жилийн алдаатай бодлогыг бүхэлд нь өөрчилж байж өөрчлөгдөхөөс бас тийм ч амар өөрчлөгдөх боломжгүй. Гэтэл реформын чанартай өөрчлөлт хийх гэхээр олон нийт ойлгохгүй, попууд буруу тийш авч давхих гээд байдаг гэмтэй. Тиймээс Засгийн газар ганц салбарын жил болгож нэр тавихаас илүүтэй дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй, олон нийт бас хүлээцтэй ойлгох хэрэгтэй.

Түүнээс нэг зүйл ярихаар өндөг шидээд байх юм бол өөрчлөлт шинэчлэлт ирэхгүй. Угаасаа нэг ангид маш олон хүүхэд суралцдаг, багшийн хомсдолд орчихсон энэ асуудлыг шийдэхгүй бол урагшаа явах боломжгүй болсон. Тиймээс төр засаг дэмжсэн шиг дэмжиж, олон нийт ойлгосон шиг ойлгохгүй бол хоосон тэрнийг дэмжих, үүнийг дэмжих жил гэсэн нэр тавиад ахиц гардаггүй шиг зүйл болоод өнгөрнө. Иргэн бүрийн амьдралд хүүхдүүдийн боловсрол чухал учраас бүгд нэг зүгт харж дэмжээд өгвөл сургуулийн чанар захын сургууль, хөдөөгийн сургууль гэлтгүй чанартай болно. Хамгийн энгийндээ сургууль амрахаар түгжрэл багасдаг шиг гэрийнхээ дэргэд чанартай сургуульд хүүхдүүд суралцаад ирвэл түгжрэл хүртэл багасана шүү дээ.

Post Views: 158

About Author / Болортуяа Р

Previous post
“Autism Fair” мэдээллийн яармаг ONE Event Hall-д зохион байгуулагдаж байна
Next post
Л.Мөнхбаатарын журмаар  Ч.Ундрам сонгуульд нэр дэвших боломжгүй юу?

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулахаар боллоо

2025-05-07
Цаг үе, үйл явдал

Багшийн хомсдол ҮГҮЙ болно

2024-09-16
Цаг үе, үйл явдал

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтжээ

2025-04-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search