нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букеле АНУ-аас албадан гаргагдсан бүх үндэстний хүмүүсийг өөрийн улсын шоронд хорихоо амалжээ

  • By Nomin E
  • 2025-02-04

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бусаар АНУ руу зорчих үйлдлйиг зогсоохыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд бүс нутгийн улс орнуудтай цагаачлалын хэрэгжилтийг сайжруулах, мөн АНУ-аас албадан гаргасан хүмүүсийг хүлээн авах чиглэлээр хамтран ажиллаж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ: Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букеле АНУ-аас албадан гаргагдсан бүх үндэстний хүмүүс болон одоо АНУ-д хоригдож байгаа гэмт хэрэгтнүүдийг хүлээн авахыг санал болгосон нь “дэлхийн хаана ч урьд өмнө байгаагүй, ер бусын, онцгой цагаачлалын гэрээг зөвшөөрсөн” гэж хэлэв.

Үүнд одоо хоригдож байгаа гэмт хэрэгтнүүд, АНУ-ын иргэн, эсвэл хууль ёсны оршин суугч, АНУ-д ял эдэлж буй аюултай гэмт хэрэгтнүүдийг ч мөн адил хүлээн авахаа санал болгосон байна.

Рубио Даваа гарагт Сальвадор улсад айлчилж, Вашингтонд цагаачлалын эсрэг томоохон арга хэмжээ авах тухай Трампын засаг захиргааны шаардлагыг биелүүлэхийн тулд найрсагаар Сальвадорын засгийн газарт илүү их зүйл хийхийг шаардсан байна.

“Ерөнхийлөгч Букеле АНУ-д хууль бусаар байгаа Сальвадорын MS-13 бүлэглэлийн бүх гишүүдийг эргүүлэн авахыг зөвшөөрсөн бөгөөд тэрээр мөн Венесуэлийн Трен де Арагуа бүлэглэлийн гишүүдийг, хүчирхийлэл үйлдэж буй хууль бус цагаачдыг, мөн аль ч улсаас ирсэн хууль бус цагаачдыг хүлээн авч, хорихоо амласан” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мэдэгдэв. Тэрээр энэ үйлдлийг “хоёр улсыг илүү хүчирхэг, аюулгүй, цэцэглэн хөгжихөд хүргэх гайхалтай амжилттай уулзалт” гэж нэрлэжээ.

Post Views: 539

About Author / Nomin E

Previous post
Үхлийн аюултай “Салхин цэцэг”-ийн хам шинж Их Британи улсад гарчээ
Next post
186 сая ам. долларын залиланд холбогдсон 52 настай эмэгтэйг баривчилжээ

You Might Also Like

ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

2024-09-23
Дэлхий

Балбын уулчин эмэгтэй Эвэрэстийн оргилд хамгийн богино хугацаанд гарч дээд амжилтыг тогтоолоо

2024-05-30
Дэлхий

Конор Макгрегор Дональд Трамптай уулзсаныхаа дараа Ирландын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа

2025-03-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search