нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

186 сая ам. долларын залиланд холбогдсон 52 настай эмэгтэйг баривчилжээ

  • By Болортуяа Р
  • 2025-02-04

Тайландын түүхэнд байгаагүй хамгийн том романс залилангийн хэрэгт холбогдсон эмэгтэйг Тайландын Хат Яй олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Тайландын Мөрдөн шалгах товчооныхон 52 настай эмэгтэйг өнгөрсөн Бямба гаригт /2025.02.01/-нд Малайзын онгоцноос буухад нь ийнхүү баривчилсан байна.

Тэрээр Афганистанд ажиллаж байсан АНУ-ын армийн эмчийн хуурамч “LinkedIn” хаягийг ашиглан үндэстэн дамнасан компанийн Тайланд дахь салбарын санхүүгийн ахлах захирлыг хууран мэхэлж, компаниас нь 6.3 тэрбум батт буюу 186 сая ам.доллар залилжээ.

Хэрэгтэй холбоотойгоор тухайн захирал болон Тайланд, Нигерийн 100 орчим иргэнийг баривчлах тушаал гарчээ. Сэжигтэн эмэгтэйн нигер найз залуу нь Тайландад данс нээлгэх боломжгүй байсан тул түүнээс Тайландад данс нээлгэхийг хүссэн гэжээ. Тэд 2017 онд Малайзад танилцсан байна. Ингээд хоёр жил хамт амьдарсны эцэст нигер залуу Тайландад бизнес эрхэлмээр байгаа тул данс нээхийг эмэгтэйгээс хүсчээ. 2022 онд энэ эмэгтэй нь мөн романс залилангийн хэрэгт холбогдож байжээ.

Сэжигтэн эмэгтэйг романс залилангаас гадна нууц нийгэмлэгийн гишүүн, гэмт хэргийн бүлгийн гишүүн, үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллагатай холбоотой мөн хувийн мэдээллийг хулгайлах замаар залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр эрэн сурвалжилж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BANGKOK POST

Post Views: 266

About Author / Болортуяа Р

Previous post
Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букеле АНУ-аас албадан гаргагдсан бүх үндэстний хүмүүсийг өөрийн улсын шоронд хорихоо амалжээ
Next post
Дулааны шугам задарсны улмаас 16 дугаар сургууль хичээлээ цахимд шилжүүлжээ

You Might Also Like

Дэлхий

Норвеги: Трамвай замаасаа гарч ноцтой осол гаргажээ

2024-10-30
ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

2024-09-23
ДэлхийУлс төр

Их Британи улсын иргэд АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалд таатай хандсангүй

2025-09-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search