нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Хойд Солонгос ээлжит цөмийн туршилтаа усан дор хийв

  • By E. Erel
  • 2024-01-19

Ингэснээр Японы Хирошима хотын А бомб буюу цөмийн зэвсгийн хохирогчдод зориулан босгосон цогцолборт байдаг цаг шинэ тооллоор ажиллаж эхлэв. Цөмийн туршилт болоогүй цаг хугацааг тэмдэглэж, харин аль нэг улсад цөмийн туршилт хийвэл тэг заан дахин дэлхий дахинаа цөмийн аюулгүй байсан цаг хугацааг бүртгэдэг энэхүү цагийг байнга шахам хөдөлгөх шалтгаан хойд солонгосчууд болдог билээ.

Өнгөрч буй энэ долоо хоногт Хойд Солонгос улс цөмийн зэвсэг усан дор туршиж үзсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Усан хилийг нэвтэрч, томоохон дэлбэрэлт хийх чадалтай энэхүү системийг солонгосоор хаэйл хэмээх бөгөөд цунами гэсэн утгатай аж.

Энэ нь АНУ, БНСУ, Японы хамтарсан цэргийн сургуулилт хийсний хариуг барьж байгаа хэрэг хэмээн олон улсын ажиглагчид онцолж байна. БНАСАУ буюу умардууд он гарсаар цэргийн ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Өнгөрсөн ням гаригт хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын шинэ баллистик пуужинг туршсан юм. Нэг хэсэг Солонгосын хойгийн дор нэгдэн олимпт хүртэл орж байсан нэг үндэстний хоёр улсын харилцаа ойрын үед нэлээд муудаад байна.

Post Views: 350

About Author / E. Erel

Previous post
Таны, миний халааснаас намуудыг санхүүжүүлэх болов, бид яах ёстой вэ?
Next post
Малчид мал махаа дундын зуучлалгүй арилжаалах боломж бүрдлээ

You Might Also Like

Дэлхий

Жилийн өмнө өөртэйгээ гэрлэсэн эмэгтэй хуримын ойгоо тэмдэглэжээ

2024-10-03
Дэлхий

АНУ-ын Нью Мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалаа

2024-06-20
Дэлхий

Амь насаа алдсан Кени Улсын уулчинг Эвэрестэд үлдээхээр болжээ

2024-05-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search