American Airlines компанийн 5342 дугаар нислэг Вашингтон хотын дээгүүр нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөхөөс өмнөхөн нислэгийн цамхагийн ажилтайн ажлын байраа орхиж явсан байжээ. Цамхагийн удирдлагын ажлыг ихэвчлэн өглөөний 10 цагаас орой 21:30 цаг хүртэл хоёр хүн хийдэг юм байна. Орой 21:30 цагаас хойш нисэх онгоцны буудлын хөл хөдөлгөөн багасдаг тул ажил үүргийг нэгтгэж, нэг хүнд даатгадаг ба ажлын ахлагч энэ өдөр хуваарьт ажлын цагаас өмнө нислэгийн цамхагийн удирдагчийг эрт тарахыг зөвшөөрсөн байжээ. Яагаад ажилтныг хуваарьт цагаас нь өмнө тарахыг зөвшөөрсөн нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.


Гурван цэрэг зорчиж явсан “Black Hawk” нисдэг тэрэг мөн зөвшөөрөгдсөн нислэгийн замаасаа хазайсан байж болзошгүй нь тогтоогдоод байгаа юм. “Black Hawk” нисдэг тэрэг зөвшөөрөгдсөн маршрутдаа ороогүй байснаас гадна нисэхийг зөвшөөрсөн хэмжээнээс өндөрт нисч байсан нь ослын гол шалтгаан байх магадлал өндөр болоод байна.

Хэрвээ нисдэг тэрэг 200 футаас илүүгүй өндөрт нисч байсан бол зорчигчийн онгоцноос зайлсхийж чадах байсан юм. Цэргийн ахлах албан тушаалтан “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа: Black Hawk нисдэг тэрэгний нисгэгч өмнө нь энэ чиглэлд олон удаа нисч байсан бөгөөд өндөр болоод хязгаарлалт, маршрутыг сайн мэддэг туршлагатай нисгэгч байсан гэжээ. Энэ харамсалтай ослоор нийт 67 хүн нас барсан юм.