нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийУлс төр

Говь-Алтай аймгийн нутгийн иргэд Нарансэвстэйн боомт нээхийг хэзээ ч дэмжихгүй гэдгээ нэгэн дуугаар илэрхийлжээ

  • By Nomin E
  • 2025-02-03

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн сумдаар ажиллаад ирсэн. Үүнд, Говийн их дархан цаазат газрын А хэсэг хүртэлх хамгийн сүүлийн суурин болох Баянтоорой баг хамрагдсан нь анхаарал татсан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-аас ажлын хэсэг байгуулаад буй Нарансэвстэйн боомт нээх эсэх асуудлаар иргэдтэй уулзана, адаглаад уулзалтаар яригдах сэдвүүдийн заавал нэг нь энэ болно гэдэг хүлээлт үүссэн. Тэгвэл, түрүү долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүн Э.Болормааг Баянтооройд очиход нутгийн иргэд Нарансэвстэйн боомт нээхийг хэзээ ч дэмжихгүй гэдгээ нэгэн дуугаар илэрхийлээд авч.

Заалнаас, “Боомт нээхийг дэмжиж байна уу?” гэж асуухад нэг ч хүн гараа өргөөгүй байна. 

Э.Болормаа гишүүний хувьд боомт нээх асуудлыг төдийлөн хөндөөгүй бөгөөд, өөрийгөө үүний эсрэг байр суурьтай байгаа гэдгийг нотлон хэлжээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн уулзалтуудад Нарансэвстэйн асуудал хэрхэн хөндөгдөж, яригдсан нь тодорхой биш байна. 

Э.Болормаа гишүүний багтсан ажлын хэсэг намрын чуулган завсарласан хугацаанд идэвхийлэн ажиллаж, судалгаагаа хийнэ гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ахалж байгаа, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 33 мянган иргэний гарын үсэг цугласнаар байгуулсан юм.

Шууд ардчиллын хэлбэр, иргэд олон нийтийн хүсэл сонирхлыг шийдвэр гаргах түвшинд судалж үздэг энэ жишиг 126 гишүүнтэй анхны парламентад эхний удаа биелсэн нь энэхүү Нарансэвстэйн боомтын тухай асуудал юм. Иргэдийн хувьд “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн заалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хасуулахыг хүсэж, нээлттэй системд өргөдөл гаргасан юм.

Post Views: 915

About Author / Nomin E

Previous post
Онгоцны сүйрэлд хүргэсэн шалтгаан нь нислэгийн цамхгийн удирдагч ажлын байраа эрт орхиж явснаас болсон байх магадлалтай
Next post
Нийт нутгийн 80 хувь нь цастай байна

You Might Also Like

Улс төр

Бэрх биш ээлтэй нийгмийг бий болгоё

2023-11-24
Улс төр

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51 дуудлага бүртгэгджээ

2024-02-26
ДэлхийУлс төр

Путин Москвад АНУ-тай хийх хэлэлцээрийн өмнө Украины нутаг дэвсгэрийн талаарх шаардлагыг хоёр дахин нэмэгдүүлэв

2025-11-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search