нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Гар утасны UBCard аппликейшн ашиглан QR кодыг уншуулж төлбөр төлөх боломжтой

  • By Болортуяа Р
  • 2025-01-31

Маргааш буюу 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс төлбөрийн шинэ боломжууд нэмэгдэж байна. Тухайлбал UBCard гар утасны аппликэйшн, UBCard шинэ төлбөрийн картыг иргэд сонгон ашиглах боломж бүрдэнэ. Цаашид Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй 100 цэгт Киоск байршуулах бөгөөд уг төхөөрөмжөөс шинээр хэрэглээнд нэвтэрч буй шинэ төлбөрийн картыг худалдан авах, цэнэглэх боломжтой болох юм.

Түүнчлэн бэлэн мөнгө болон бүх банкны NFC дэмждэг картаар үйлчлүүлэх боломж хэвээр бөгөөд та энэ боломжоо ашигласан тохиолдолд зорчих бүрд 1000 төгрөг төлнө.

Шинэ киоск төхөөрөмжөөс иргэд дараах үйлчилгээг авна.

UBcard картыг 3600 төгрөгөөр худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах боломжтой. Мөн UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR-кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой.

Өнөөдрийн байдлаар 100 автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн Led самбарыг байршуулсан. Энэ самбараас иргэд, зорчигчид тухайн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлүүдийг харахаас гадна хэдэн буудлын дараа ямар автобус ирж байгааг харж болно.

Иргэд UBCard аппликейшн ашигласнаар:

Нийтийн тээврийн талаар шинэ мэдээлэл хүлээн авах боломжтой болох юм.

QR кодоор төлбөр төлөх, Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, UBcard картаа заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,

Зорчих автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээж болох аж.

Post Views: 274

About Author / Болортуяа Р

Previous post
Хоёр хүүхэд менингококкоор өвдсөнөөс нэг хүүхэд эндлээ
Next post
Онгоцны сүйрэлд хүргэсэн шалтгаан нь нислэгийн цамхгийн удирдагч ажлын байраа эрт орхиж явснаас болсон байх магадлалтай

You Might Also Like

Улс төр

“Мөнгөлөг Шагшуурга” мөсний баяр Ховд аймагт зохион байгуулагдана

2024-01-09
Улс төр

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

2024-04-18
Улс төр

НӨАТ-ын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг маргааш гарна

2024-06-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search