нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116 насандаа таалал төгслөө

  • By Болортуяа Р
  • 2025-01-06

Өнгөрсөн жил Гиннесийн амжилтын дээд амжилтын эзэн болсон Томико Итоока 12-р сарын 29-нд Японы төв хэсэгт орших Хёго мужийн Ашия дахь асрамжийн газарт таалал төгслөө. Өнгөрсөн жил 117 настай Мария Бранясыг нас барсны дараа Итоока дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр нэрлэгдэж байсан. 

Гадил жимс болон калпис хэмээх сүүн ундаанд дуртай хэмээн сэтгүүлчдэд өгүүлж байсан Итоока дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс зургаан жилийн өмнө буюу 1908 оны тавдугаар сарын 23-нд Осака хотод мэндэлжээ. 

Дунд сургуульд байхдаа волейбол тоглодог байсан Итоока хожим ууланд авирах сонирхолтой болж 3067 метр өндөр Онтаке уулын оргилд хоёр ч удаа амжилттай гарч байсан аж. Тэрээр 20 настайдаа гэрлэж, дэлхийн хоёрдугаар дайны үед нөхрийнхөө нэхмэлийн үйлдвэрийг удирдаж байжээ. Нөхөр нь 1979 онд нас барсны дараа Итоока Нара хотод ганцаараа амьдрах болжээ. Итоока хүү, охин, таван ач зээтэй бөгөөд оршуулах ёслолыг оны өмнө гэр бүлийн хүрээнд цомхон зохион байгуулсан тухай Японы Армад настны бодлого хариуцсан төв мэдээлсэн байна. 

Итоока нас барснаар түүнээс 16 хоногоор дүү Бразилийн гэлэнмаа Ина Канабарро Лукас хамгийн өндөр настай хүнээр нэрлэгдэж байна.

Post Views: 212

About Author / Болортуяа Р

Previous post
Нийслэлийн хэмжээнд томуугаар өвчилсөн 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Next post
Цахим дээр нэгдсэн 33 мянган хүн цаана байгаа хэдэн зуун мянган хүн улстөрчдийн алхмыг ажиглаж байна

You Might Also Like

Дэлхий

АНУ-д ахин нэгэн онгоцны осол боллоо

2025-03-14
Байгаль, экологиДэлхий

Их Британид хийсэн археологийн малтлагаар хүн төрөлхтөн анх гал ашиглаж эхэлсэн үеийг дахин тодорхойлов

2025-12-12
Дэлхий

Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болох магадлал байна

2025-10-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search