нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Цахим дээр нэгдсэн 33 мянган хүн цаана байгаа хэдэн зуун мянган хүн улстөрчдийн алхмыг ажиглаж байна

  • By E. Erel
  • 2025-01-07

Говийн их дархан цаазат газарт боомт байгуулахын эсрэг тэмцэж байгаа эрдэмтэн судлаач, хуульчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, сэтгүүлчид, орон нутгийн иргэдийн тэмцэл улам бүр олон нийтийн дэмжлэгийг авсаар байгаа билээ. D-parliament дээр 33 мянган иргэний гарын үсэг зуруулах үйл ажиллагаа товлолт хугацаанаас өмнө бүрдэж, УИХ дээр ажлын хэсэг байгуулахаар болсон. Сүүлийн үед утаанаас өөр сэдэв дээр ийм тооны санал цугларч, олон нийтийг нэгтгэж байсан нь үгүй. Энэ бол иргэд боомт байгуулахаас илүүтэй дэлхийд өвөрмөц говийн эмзэг экосистемээ авч үлдэхийн чухлыг ойлгож байгаа гэсэн үг юм. Мазаалай, хавтгай тэргүүтэй нэн ховор амьтад, заг, торой болон ховор ургамал, амьтдаа хамгаалж байгаа хэрэг билээ. Сүүлийн дөрвөн сарын турш эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд ховор амьтан ургамлыг авч үлдэхийн чухлыг УИХ-ын гишүүд, олон нийтэд тайлбарлаж, улстөрчдийн мэтгээд байгаа эдийн засгийн үр өгөөжийн талаар нарийн судалгаа үндэслэлтэй няцаалтыг ч өгсөн. Тиймээс олон нийт өөрсдийнхөө итгэл үнэмшлээр зарим нэр бүхий гишүүдийн санаачлаад байгаа боомт нээх тогтоолын төсөлд ийнхүү цахим гарын үсгээ өгч хариуг нь өглөө. Гэхдээ энэ санал бүрдсэнээр боомт нээх асуудлыг Засгийн газар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнөөс авчихаж байгаа гэсэн үг биш бөгөөд харин автал нь иргэд төрийн түшээдээс шаардах хэрэгтэй байгаа юм. Дөнгөж эхний даваагаа даваад байна гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүд бол иргэдийн өмнөөс ажиллана гэж санаачилгаараа нэр дэвшиж, төрд гарсан хүмүүс. Тэгсэн атлаа тэднийхээ хүсэл зоригийн эсрэг яваад байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй болно. Иргэдийн саналаа өгсөн D-parliament платформ дээр Нарансэвстэйн боомтыг нээх гээд тогтоолын төсөл санаачлаад яваад байгаа УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн тогтоолын төсөл байгаа бөгөөд олон нийт ч дэмжээгүй, бас гишүүд ийм боловсролтой, ийм агуулгатайгаар төсөл өргөн барьдаг юм уу гэсэн олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Их говио хамгаалах гэсэн эрдэмтэд, олон нийтийн эсэргүүцэл өнөөдөр #NoNarasevsteiboomt хөдөлгөөн болтлоо өргөжсөн бөгөөд маргааш тэдний төлөөлөл улстөрч, эрх мэдэлтнүүдэд хандан албан бичиг хүргүүлэх гэж байгаа ажээ. Цахим дээр нэгдсэн 33 мянган хүн, цаана дархан цаазат газарт нээх гэж байгаа боомтыг эсэргүүцэж байгаа хэдэн зуун мянган хүмүүс Засгийн газар, үүнийг нээхийн төлөө улайрч байгаа улстөрчдийн үйлдлийг анхааран ажиглаж, иргэдийн хүсэлтэд ямар хариулт өгөхийг хүлээж байна.

Post Views: 334

About Author / E. Erel

Previous post
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116 насандаа таалал төгслөө
Next post
“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” 2025 оны 2 дугаар сарын 1-3 ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулагдана

You Might Also Like

Улс төр

Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ 1.8% өсчээ

2024-06-05
Улс төр

“Хөх сувд-2025” мөсний баяр эхэллээ

2025-02-13
Улс төр

Сэлгээний зүтгүүрийн татах тооцоог хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилт хийлээ

2024-03-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search