Авиралтын улирал хараахан эхлээгүй байхад Фүжи уулыг зорьсон дөрвөн уулчин амиа алджээ. Замууд явган аялагчдад хаалттай хэвээр байгаа тул Японы эрх баригчид иргэдэд анхааруулга хүргэж байна.
Фүжи ууланд авирахаар явсан 53 настай уулчин нөхөртэйгөө холбогдож чадахгүй байна гэх дуудлага мэдээллийг Токиогийн цагдаа нар Ням гаригийн өглөө хүлээж авчээ. Дуудлагын дагуу Фүжи ууланд очоод зүрх нь зогссон байдалтай гурван хүнийг олсон байна. Уулчдыг гурван өөр газраас олсон бөгөөд одоогоор хэн болохыг нь, хэрхэн амиа алдсаныг нь тогтоохоор ажиллаж байна. Харин 38 настай дөрөв дэх уулчин нь Лхагва гаригт ууланд аялж яваад, ухаан алдаж унасан. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй ажээ
“Өвлийн улиралд авирахад хамгийн хэцүү уулын нэг бол Фүжи. Маш хүнд нөхцөлд авирдаг тул туршлага багатай хүмүүс тийм амар давж чадахгүй. Зургадугаар сард ч гэсэн цастай хэвээр байна. Нөхцөл байдал нь өвлийнхөөс нэг их ялгаагүй гэдгийг уулчид мэдэх ёстой” гэж уулын хөтөч Такэкава Шүнжи тайлбарлажээ.
Сонирхуулахад: Фүжи уул нь найман оргилтой бөгөөд хамгийн өндөрт байрлах цэг нь 3776 м өндөрт орших Кэнгаминэ оргил юм.
- Кэнгаминэ – 3,776 м
- Хакүсандакэ – 3,756 м
- зүгадакэ – 3,740 м
- Асахидакэ- 3,730 м
- Сэйчигадакэ – 3,730 м
- Мишимадакэ – 3,730 м
- Күсүшидакэ – 3,720 м
- Комагадакэ – 3,710 м