нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нийслэлийн хэмжээнд томуугаар өвчилсөн 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

  • By Болортуяа Р
  • 2025-01-06

 Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногийн мэдээллээр дэгдэлтийн түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул: “Булган, Өвөрхангай, Увс, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын харуулдан тандалтын эмнэлэгт томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод амьсгалын замын вирус илрүүлэх судалгаа хийхэд 62.2 хувьд томуу, томуу төст өвчин үүсгэгч таван төрлийн вирус илэрсэн. Дийлэнх хувийг амьсгалын замын болон томуугийн H1N1 хэв шинжийн вирус эзэлж байна. Харин SARS, Corona вирус хамгийн бага буюу нэг хувийг эзэлж байна.

Нийслэлийн хэмжээнд 52 дугаар долоо хоногт амбулаторид 111 819 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 13 659 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм” гэв.

Нийт өвчлөгсдийн 19.1 хувийг нэг хүртэлх насныхан, 20.2 хувийг 2-4 нас, 22.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаантай эдгээр хэв шинжийн вирус нь уушгийг хүчтэй гэмтээж, амьсгал хямраадаг аж. 

Амьсгал хямрахаар бусад эрхтнүүдэд нөлөөлдөг. Түүнчлэн амьсгалын дутагдалд орсон хүүхдүүдийн хатгаа нь хүндрээгүй байсан ч гэсэн ухаан алдана, татна, тайван бус унтаж чадахгүй болдог. Иймд бид ковидын үед яаж тэмцсэн, ямар дэглэм барьсан, тэдгээрийг хатуу чанд баримтлах хэрэгтэй.

Post Views: 257

About Author / Болортуяа Р

Previous post
Пунцагийн Цагаан улаан нүүрээрээ уулзаад, цагаан мөрөөрөө Засаг төртэйгээ зөвшчих!
Next post
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116 насандаа таалал төгслөө

You Might Also Like

Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

2025-07-22
Улс төр

Баянхошуу, Зүүн салаа чиглэлд явдаг автобусуудад түр өөрчлөлт орууллаа

2024-09-12
Улс төр

Д. Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

2024-03-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search