нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

АНУ-д томоохон ой хээрийн түймэр дэгдэж, бэлэн байдал зарлалаа

  • By Болортуяа Р
  • 2024-03-01

АНУ-ын Техас мужийн Панхандле хотод хоёрдугаар сарын 25-ны өдөр ойн түймэр дэгдсэн нь тус улсын түүхэн дэх хоёр дахь удаагийн том түймэр болсон байна. Техас мужийн амбан захирагч Грег Эбботт, ой хээрийн түймрийн голомт нэмэгдсэн учраас гамшгийн хариу арга хэмжээний тухай тунхаг бичиг гаргажээ. Хэт халалт, хуурайшилтаас ой, хээрийн түймрийн гаралт олширч буй бөгөөд эрсдэлтэй бүсийн 60 мужийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ. Мөн тус хотын гал түймэртэй тэмцэх алба болон онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг бэлэн байдлын II зэрэгт шилжүүлжээ.

АНУ-аас гадна Австралийн Виктория мужид хоёрдугаар сарын 22-оос хойш ой, хээрийн түймэр дэгдсэн байна. Тус мужид гал түймрийн аюулын зэрэглэл тогтоож, мужийн баруун хэсгийн Виммер орчимд “гамшгийн” эрсдэлтэй болсон бөгөөд хэрэв тэнд түймэр шинээр дэгдвэл “хяналтгүй, унтраах боломжгүй” болно гэж Цаг уурын товчооноос мэдээлэв.

Австралийн Цаг уурын товчооны мэдээлснээр, хэт халалт, хуурай, салхитай нөхцөл байдал нь Виктория болон Өмнөд Австралийн бүс нутгаар “гамшгийн аюулаас давсан гал түймрийн аюулыг” бий болгож өмнө нь тохиолдож байгаагүй их газар нутгийг хамарсан түймэр гарлаа гэжээ. Агаарын температур 40°C хүртэл халж, салхины хурд цагт 60-70 км (37-43 миль/цаг) хүрч байгаа талаар Виктория мужийн Гал түймэртэй тэмцэх газрын (CFA) ахлах ажилтан Жейсон Хеффернан хэлсэн байна. Тус мужид олон тэрбум долларын эдийн засгийн хохирол учирсан бөгөөд гамшгийн улмаас 400 гаруй байшин барилга нурж, 6800 мал хорогдсон байна. Эдгээрээс гадна 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Post Views: 476

About Author / Болортуяа Р

Previous post
Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна
Next post
Нам даралтын зуух дэлбэрч, нэг иргэн нас баржээ

You Might Also Like

Дэлхий

Герман улсад инфляц сүүлийн 2 жилийн хамгийн бага түвшинд хүрч буурлаа

2023-11-11
Дэлхий

Холливудын од Мерил Стрипийн шинэ “үерхэл”

2025-03-14
Дэлхий

Уулчин бүсгүй Б.Батхишиг дахин 8000м-ээс дээш оргилыг амжилттай эзэлжээ

2024-09-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search