Улс төрийн хураангуй…
Засгийн газар хамтраад зургаан сар болж байна. Ганаа, Хандаа хоёрт гомдогсдын арми өргөжсөөр байгаа гэх. МАН-д хамтарсан хоёр намын даргыг хэлж байна, олон нийтийн сүлжээнд. ХҮН, АН хоёрын боловсон хүчнүүд хоолонд оролгүй удсанаас болж байгаа юм. Дээгүүрээ хамтарчихаад, доогуураа болохоор, дунд доод тушаалын МАН-ынхан халаасандаа салаавч үзүүлж байгаа гэж Бөхчулууны Пүрэвдоржийн хэлсэн үнэн. Засаг ард түмнээс оноо авах санаатай 120 мянган төгрөг тараав. Нийгэм, үндсэндээ л яахнав дээ, хуримтлуулаад хэрэгтэй юм хийчихгүй гэж халаглаж байна.

Хамтарсан Засгийнхан өнөө маргаашгүй албан тушаалаа наймаалцаж, хүмүүс хоолондоо орж эхлэх төлөвтэй. Эрдэнэт үйлдвэр, Монросцвевтет, Эрдэнэс Монгол, Эрдэнэс таван толгой, МИАТ, Монголын төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг улсын өмчит компаниудад АН-аас И. Мөнхжаргал, Д.Болорсүрэн, П.Нүрзэд, Ц. Даваацэрэн, Э.Тамир, Н.Жавзанпагма, Н.Пунцаг нарыг хяналтын менежер хэмээх албан тушаалд өнөө маргаашгүй томилох юм байна. Засгийн газрын хамтрал ингэж албан ёсоор, хамтрагчдаа тэтгэх замаар урагшлах төлөвтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найрааны Засгийн газар болох нь шив дээ хэмээн дуу алдсан. Энэ зохих ёсоороо болох нь ирэх өдрүүдэд тодорхой болох нь. МАН-ынхан ч дотроо хөлөө жийлцэн, жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн босс болохыг хүсэгчид их байдаг бололтой. Ажлаа өгөх гэж байгаа гэнэ, зуун саяар шагнагджээ, Германд Элчин болох гэнэ ээ гэж баахан бичигдсэн Гэлэнгийн Ёндон хэвлэлд тайлбар өгч. Германд Элчинээр явахгүй ээ гэжээ. Мэргэжилтэй нь, герман хэлтэй нь яваг ээ гэсэн байна. Соёл, сайн байна. Бас зуун саяар хамт олныг шагнасаан, Г. Ёндонг шагнаагүй ээ, сайн ажилтнаа энэ мөнгөнөөс шагнана аа гэж. Бас л зөв. Сайн соёл. Мөн тэгснээ, намайг бичээд байгаа нь захиалга, би мэдэж байна гэжээ. Мэдэж байна гэдэг нь ажлыг нь авах гэсэн хүмүүс ингэж бичүүлээд байнаа гэж тэр хэлчихэж. Тэгээд хоргодох юм алга, та болноо гээд ажлаа авбал мөн өгсүгэй гэжээ. Ингэхээр Г. Ёндонг энэ үгийг хэлтэл, хэлүүлтэл боорлосон гэсэн үг. Тэгтэл ноолсон байна. Г.Ёндонгийн үг, сэтгэлээр бол тэр Эрдэнэтэд захирал байх хүсэл дур дууссан янзтай. Г.Ёндонгийн үгийг ухбал, Эрдэнэтийн шинэ захирал удахгүй томилогдох нь. Харин хэн юм бол доо, тэр шинэ хүн нь.
Z MAN