нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Вьетнамчууд 17 жилийн дараа метротой боллоо

  • By Nomin E
  • 2024-12-23

Вьетнам улсын Хо Ши Мин хотын оршин суугчид шинэ метрондоо суухаар бид Имартын шинэ салбар нээгдэхэд дугаарладаг шиг догдлон урт дараалалд зогсчээ. Хо Ши Мин хотод метро тавих үйл ажиллагааг анх 2007 онд баталж, 12 жилийн турш бүтээн байгуулалт нь үргэлжилсний эцэст 17 жилийн дараа ашиглалтад орж байгаа нь энэ ажээ. Энэхүү метро барих үйл явц тус улсын улс төрийн байдал болоод ковидоос шалтгаалан хойшилсоор өдийг хүрчээ. Нийт 8 шугам төлөвлөснөөс шулуун чиглэлийн 19 километрийн урттай шугамаа түрүүлж ашиглахаар нээсэн нь тус улсын иргэдийг ийнхүү гэгэлзэн дугаарлахад хүргэжээ. Одоогоор үлдсэн шугамууд хэзээ ашиглалтад орох нь одоогоор тодорхойгүй гэнэ.

Метро эхний сар Хо Ши Мин хотын 9 сая иргэдэд үнэгүй үйлчлэх бөгөөд дараагийн сараас аяллын зайнаас хамаарч тасалбарын ханш 79 хүртэлх цент (ам.доллар) байх аж. Манай улсын хувьд 2013 онд метрогоор зорчих төлөвлөгөөг хуучин нийслэлийн захирагч Э.Бат-Үүл өргөн барьж, 2020 он гэхэд нийслэлчүүд метрогоор зорчино гэж байсан боловч бид одоо болтол зам дээрээ түгжирсээр. Одоогийн байдлаар 2025 онд метро барих төслийн төлөвлөлтөө хийж дуусгаад 2028-2030 онд метрогоо ашиглалтанд оруулна гэж Х.Нямбаатар амлаад байгаа юм. Манай Улаанбаатар шиг газар дор түм буман дулаан болон цахилгааны шугамтай хотод ийм хурдан метро баригдчих амаргүй. Мэргэжлийн хүмүүс метрог хамгийн түргэндээ 6-7 жилийн дотор барих боломжтой. Гэхдээ арван жил ч шаардагдах нь бий гэдэг бол манай хотын дарга тэгж маналзуулчих хүсэлтэй байгаа билээ. Гэхдээ улс төрийн элдэв хориг саадгүй, хөрөнгө оруулалтын асуудалгүй тохиолдолд түргэн хийх боломжтой. 

Ямартай ч вьетнамчууд 17 жил хүлээж байж метротой болсон нь дэлхийн хэвлэлүүдэд бичигдэж байна. Бид хэдэн жил хүлээх бол?

Post Views: 352

About Author / Nomin E

Previous post
“Москвагийн цом” тэмцээнээс манай тамирчид долоон медаль хүртлээ
Next post
 Г. Ёндонгийн үгийг ухбал, Эрдэнэтийн шинэ захирал удахгүй томилогдох нь…

You Might Also Like

Дэлхий

Амь насаа алдсан Кени Улсын уулчинг Эвэрестэд үлдээхээр болжээ

2024-05-31
Дэлхий

Малави улсын дэд ерөнхийлөгчийн зорчиж явсан онгоц сураггүй болжээ

2024-06-11
Дэлхий

Тайланд: Автобус осолдож 18 хүн амь насаа алджээ

2025-02-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search