нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нарансэвстэйн боомт нээгдэж болохгүйн учрыг ИЗНН, ХҮН-ын зөвлөлд эрдэмтэн судлаачид  тайлбарлажээ

  • By adminZ
  • 2024-12-24

Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлууд болон анхаарал татаж байгаа асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл авч, хуралддаг. Тэгвэл өчигдөр ИЗНН болон ХҮН-ын зөвлөл дээр сүүлийн үед яригдаад байгаа Говийн Их дархан цаазат газарт боомт байгуулахын эсрэг тэмцэж байгаа эрдэмтэн судлаач, хуульчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөллийг хүлээн авч мэдээлэл сонсчээ. Дэлхийд өвөрмөц ховорт тооцогдох говийн эмзэг экосистемийг авч үлдэх, тэнд байгаа нэн ховор амьтан, ургамлыг авч үлдэхийн чухлыг тэд УИХ-ын гишүүдэд тайлбарлан ярьж, улстөрчдийн тайлбарлаад байгаа эдийн засгийн үр өгөөжийн тухайтад нарийн судалгаа үндэслэлтэй няцаалтыг өгчээ. Мөн боомт нээх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан дөрвөн үг нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж, цаашлаад олон улсын шүүхэд ч дуудагдах эрсдэл байгааг ч тайлбарласан. 

Нарансэвстэйн боомтыг нээж, БНХАУ-ын өндөр хөгжилтэй мужтай холбогдоно гэж Боомтын сайд Б.Тулга яриад удаж байгаа. Тэгвэл энэ муж нь экспортоороо Хятадын 31 мужаас 29-т жагсдаг бөгөөд ДНБ-ий хувь хэмжээ Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой харьцуулахад 1.6 дахин, Өвөр Монголын Өөртөө засах оронтой харьцуулахад 2.1 дахин бага гэдгийг өчигдрийн арга хэмжээнд оролцсон эрдэмтэн судлаачид, иргэний нийгэмийнхэн, иргэдийн төлөөлөл ярьсан юм. 

Өнгөрсөн намраас эхлэн эрдэмтэн судлаачид энэ талаар үгээ хэлж, олон нийт их дархан цаазат газраа хөндөн зам барихын оронд байгаа  боомтуудтай хөгжүүлэн, үр шимээ хүртэхийн чухлыг онцлох болсон бөгөөд УИХ-ын дарга “НөүНарансэвстэйБоомт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч, олон нийтийн санал хүсэлтийг харгалзахгүй ямар нэгэн баримт бичиг УИХ-аар батлагдах ёсгүйг онцлоод байгаа билээ. 

Post Views: 404

About Author / adminZ

Previous post
 Г. Ёндонгийн үгийг ухбал, Эрдэнэтийн шинэ захирал удахгүй томилогдох нь…
Next post
Х.Баттулга, Ж. Оджаргал хоёр хоёулаа Монголын өмнө буруутай

You Might Also Like

Улс төр

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт болсон гал түймрийн хохирол 5.4 тэрбум болохыг тогтоожээ

2024-06-12
Улс төр

Хуульч О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

2024-05-30
Улс төр

Цагаан сарын ширээгээ 1- 1,5 сая төгрөгөөр засна

2024-01-15
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search