нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг сольж Г.Тэмүүлэнг сонгов

  • By Nomin E
  • 2024-11-25

Монгол Улсын 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн  хуулиудад Ерөнхийлөгч хориг таввсан билээ. Тухайн хуулиудын шүүсийг шахах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулахаар болжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ тухай гишүүдэд мэдэгдээд байна.

Г.Тэмүүлэн гишүүний хувьд өмнө нь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тиймээс төсвийг боловсруулахад ажлын туршлага дутах зүйлгүй гэж тайлбарлаж буй юм.

Монгол Улсын 2025 оны төсвийг батлахын өмнө Г.Тэмүүлэн гишүүн Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын хамтаар “”Төсвийн урсгал зардлаас 3.6 их наядыг танах шаардлагатай” гэх байр суурь илэрхийлж байв.

Үүний өмнөх ажлын хэсгийг  УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээр ахлуулан, 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ч хариуцлагагүй ажилласанаас 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан гэж гишүүд үзсэн, мөн Н.Номтойбаяр гишүүний зүгээс Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хороог удирдаж байгаа нөхцөлд төсөвт өөрчлөлт гарахгүй тул огцруулах ёстой гэх байр суурийг ч илэрхийлсэн.

Тиймээс УИХ-аас төсвийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн даргалж байсан Ц.Даваасүрэнгийн оронд Г.Тэмүүлэнг сонгоод байна.

Мөн тус ажлын хэсэгт багтаж ажиллах гишүүдийн хүсэлтийг хүлээн авч, өмнөх шигээ 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах аж.

Эх сурвалж News.mn

Post Views: 246

About Author / Nomin E

Previous post
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН” АЯНЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ”
Next post
Д. Амарбаясгалан, Б. Пүрэвдорж, Х.Булгантуяа спикерүүдээ, Улс төрийн намуудын тухай хуулийн үйлчлэлийг даруйвчил, нэн даруй ханга!

You Might Also Like

Улс төр

Эрдэнэт үйлдвэр яагаад эхний гуравт ч үгүй байгааг Гэлэнгийн Ёндон тайлбарлах ёстой!

2024-11-18
Улс төр

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийг эргүүлж нягтлах цаг болсон доо!

2024-10-24
Улс төр

Төрийн өмчит томоохон компаниудын томилгоо хийгдэх гэж байна

2025-05-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search