Улс төрийн хураангуй…
УИХ-ын дарга Д. Амарбаясгалангийн амыг асууж, баримтаар баталгаажуулан, үүнийгээ нийгэм, олон нийт, хууль хяналтынхан, УИХ, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд хандан сэтгүүлч Г. Лхагвадорж бичжээ. Ямар ам асуусан бэ гэхээр “Админериал” компанитай ямар ч холбоогүй гээд байсан өдгөө төрийн эрх барих дээд байгууллагын дарга Д.Амарбаясгаланг “Энэ баримт таныг холбоогүй гэдгийг үгүйсгэж байна” гэсэн үндэслэлийг баримт хахуулан сэтгүүлч Г.Лхагвадорж гаргаж тавьснаараа нийгэмд үнэтэй цэнтэй мэдээллийг тараалаа.
Д.Амарбаясгалангийн найз, МАН-ын Хэвлэлийн дарга асан Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав БНХАУ-ын иргэн Хасануртын Хасбатар гэгч иргэнтэй 2019 оноос хойш нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий явж иржээ гэдгийг мэдээлэв. Мөн Д.Амарбаясгалангийн ахын хүүхэд болох А. Эрхэмбаяр гэдэг хүн гарч ирж байна. А.Эрхэмбаярын хамтрагч Э.Амаржаргал гэж хүн мэдээлэгдэж байна. “Админериал” , “Дижитал Пи Ар”, “Моновант”, “Сурвэйс Маанинг Монголиа”, зэрэг компаниудын эзэмшигчдийн бүрэн хамаарал, сүлжээ энэ бүхэн Д. Амарбаясгаланг Бор тээгтэй холбож байгааг баримтаар гаргаж. Тэнд барьсан нүүрс угаах үйлдвэр, Бор тээг хэмээх 400 их наядын нөөцтэй нүүрсний орд дээр худалдан борлуулах, үнэ тогтоох монополь эрхийг өгсөн зэрэгт их хулгай байна гэдгийг нүүрсний сонсголоор өнгөрсөн хаваржин ярьсан. Энэ тухай гишүүн Баттөмөрийн Энхбаяр бүр ч тодорхой ярьдгийг нийгэм мэдэж байгаа. Б.Энхбаяр гэснээс сонгуулийн санхүү хандив болгож Түгжрэл бууруулахын Ч.Батзориг хамаарлын сүлжээнүүдээрээ Б.Энхбаярт 218 сая төгрөг өгснийг дурайтал нийгэмд нэгэн сайт гаргасныг олон нийт ч санаж байгаа. Өчигдөр Д.Амарбаясгалангийн асуудлыг мөн яг тэгж дурайлган гаргаж ирэв. Тооцоонууд яваад л байна. Хаана очиж зөв шийдэгддэг юм бол доо. Үнэндээ Монголын эрх мэдэлтнүүдийн хулгай луйвар замаа алдсан. Үр дүн нь хөгждөггүй, зам дээр хөшсөн улс.
Сэтгүүлч Г. Лхагвадорж нүүрсний хулгай бол нүгэл хэмээн өнгөрсөн жилжин улс төрөө хийсэн Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын даргаа хэрхэхийг харъя хэмээсэн байна билээ. Эрүүл сэтгүүл зүй ингэж л ажиллах ёстой. Эрдэнэт үйлдвэр ямар ч хяналтгүй явсаар байгааг олон сэтгүүлч бичлээ. Энэ үйлдвэрийн төлөө хамгийн их явсан, онц байдал тогтоосон хүн Л.Оюун-Эрдэнэ. Сая Үндсэн Хуулийн ЦЭЦ Л.Оюун-Эрдэнэ нарын Эрдэнэтэд тогтоосон онц байдлыг үндэслэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэгджээ гэдэг шийдвэр гаргачихлаа. Ингэхээр Эрдэнэт үйлдвэр дэх онц байдлын асуудлууд, 49 хувийн маргаан дахин босож ирэх нь шиг байна. Энэ бүхэн манай эрх ашигт онцгой харшиж байна. Хөгжлийн төлөөх улс орны түгээмэл эрх ашигт улам бүр таагүй байдлыг үүсгэсээр. Муу ч сайн ч Оюутолгойг хөдөлгөсөн саарал толгойтой Санжийн Баяр “Ц.Даваасүрэн АНМАТ-ыг 9 хувиар авна гээд Байнгын хороон дээр санал хураалгаад өөрийн бодсоноо гүйцэлдүүллээ. Уран баяртай, хөрөнгө оруулалт баяртай “ гэжээ. Манай орон ээлжит эх оронч улстөрчдийнхөө балагт аанай л сөхрөх нь дээ… Сэтгүүлч Г. Лхагвадорж: Л. Оюун-Эрдэнэ нь Д.Амарбаясгалангаа хэрхэхийг харъя! гэв. Энэ бол нийгэмд тавигдсан ихээхэн сонирхолтой асуулт даа.
Z-MAN