нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хуш модны самрыг зөшөөрөлгүй бэлтгэвэл 5 дахин нугалж торгоно

  • By Болортуяа Р
  • 2024-10-28

Болц гүйцсэн боргоцой аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлнө. Мөн тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой болно. Гэвч энэ жил самрын болц эрт болж унасантай холбоотойгоор зарим нутгаар баталсан нөөцийг бэлтгэх боломжгүй болжээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сум Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/723 тоот тушаалаар энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар 1281 тн, ахуйн зориулалтаар 851 тн самар бэлтгэх нөөц баталсан байна.

Иймээс зөвшөөрөлгүй бэлтгэсэн нэг кг самар тутамд 99-176.6 төгрөгийг хохиролд бодож, тав дахин нэмэгдсэн нөхөн төлбөр тооцогдох болсныг Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын Ойн ангиас анхааруулжээ.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог ажээ. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг байна.

Post Views: 289

About Author / Болортуяа Р

Previous post
Ж. Оюунгэрэлийн байгуулсан Газрын тос олборлох үйлдвэр Засгийн газрыг хүлээж эхэллээ
Next post
Ирэх дөрвөн жилд 150 мянган айлыг орон сууцжуулна

You Might Also Like

Улс төр

Нарансэвстэйн золио буюу саарал чоно

2025-02-12
Улс төр

НӨАТ-ын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг маргааш гарна

2024-06-18
Улс төр

Баянзүрх дүүрэгт шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автлаа

2024-03-23
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search