нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийУлс төр

Ираны нүүрсний уурхайд метан хий алдагдаж дэлбэрэлт болжээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-23

Ираны зүүн хэсэгт орших Өмнөд Хорасан мужийн “Табас” нүүрсний уурхайд метан хий алдагдсанаар дэлбэрэлт болж, дор хаяж 51 хүн нас барав. Мөн 20 гаруй хүн гэмтэж бэртжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд байгаагүй аймшигтай осол эндэгдэл байсан гэж үзэж байгаа аж. Ираны хэвлэлд мэдээлснээр уурхайн хоёр блок дэлбэрэлтэд өртжээ. Уурхайд хийн конденсац үүссэн нь дэлбэрэлтийн шалтгаан болсон гэж үзэж байна. Дэлбэрэлт /2024.09.21 /-ны өдрийн 21:00 цагийн үед болжээ.

Дэлбэрэлтийн дараа түргэн тусламжийн машинууд болон нисдэг тэрэгнүүд ослын газарт ирсэн байна. Уурхайн гүнд гацсан хүмүүс байгаа учир тэднийг гаргахаар ажиллаж байна. Тэд газрын гадаргаас 250 метрийн гүнд метанаар дүүрсэн хонгилд байгаа аж.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор Нью-Йоркийг зорьсон. Тэрбээр Нью-Йорк явахаасаа өмнө хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, Өмнөд Хорасан мужид гурван өдрийн гашуудал зарлажээ.

Иранд өмнө нь энэ төрлийн осол хэд хэд гарч байжээ. Тухайлбал, 2017 онд хойд нутгийн Азад Шахр уурхайн дэлбэрэлтээр 43 хүн амиа алдсан. 2021, 2023 онд мөн уурхайн ослоор нийт найман хүн нас баржээ. Ашигт малтмалаар баялаг Иран улс нь 1.5 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. “Табас” уурхайн тухайд 30 мянган км квадрат талбайг хамардаг бөгөөд коксжих болон эрчим хүчний нүүрсний их нөөцтэй. Тус уурхайг Ираны хамгийн том бөгөөд хамгийн баялаг нөөцтэй уурхай гэдэг.

Post Views: 400

About Author / Болортуяа Р

Previous post
Тавантолгой түлш компани “Ногоон технологи 2024” өдөрлөгт оролцжээ
Next post
“Сайн” карт ашигладаг иргэд картаа шалгуулаарай

You Might Also Like

Улс төр

Нийслэл дотоод зах зээлд ₮1 их наяд, гадаад зах зээлд $500 саяын бонд арилжина 

2024-06-19
Улс төр

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид хоёр Монгол залуу тэнцлээ

2024-06-19
Улс төр

3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө

2024-04-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search