нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Ирэх дөрвөн жилд 150 мянган айлыг орон сууцжуулна

  • By Болортуяа Р
  • 2024-10-29

Засгийн газраас 2024-2028 онд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамтай хамтран нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дөрвөн жилийн хугацаанд 150 мянга орчим айлыг орон сууцжуулах ажлыг хийх юм байна. Ингэхдээ ипотекийн зээлийг ихээр санхүүжүүлэх юм байна. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас 6.1 их наяд төгрөгийг зарцуулжээ.  Жилийн зургаагаас гурван хувийн хүүтэй олгогдох болсон ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас энэ жил Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгийг энэхүү зээлд зориулан гаргасан. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хүү  орон нутагт жилийн гурван хувь бол нийслэлд зургаан хувь байгаа.

2024-2028 онд 150 мянга орчим айлын орон сууцыг барихаар төлөвлөсний дийлэнх хувийг хөдөө орон нутагт түлхүү хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал 21 аймагт ипотекийн зээлийн 50-иас дээш хувийг зарцуулах аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөөгийн сэргэлтэд чиглэсэн үйл ажиллагааг бодлогоор дэмжихээр төлөвлөсөн. Энэ хүрээнд тухайн аймгийн Засаг даргын ерөнхий төлөвлөгөөнд орон сууцжуулах хөтөлбөрийг тусгаж өгөх аж. Тодруулбал орон сууц барих дэд бүтэц, газрын асуудлыг шийдэх юм байна. Мөн амины орон сууц барих гэж буй иргэдийг 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг тавих гэнэ.

Post Views: 278

About Author / Болортуяа Р

Previous post
Хуш модны самрыг зөшөөрөлгүй бэлтгэвэл 5 дахин нугалж торгоно
Next post
Гар утсандаа “what3words” апплейкшныг татаж суулган, ашиглахыг зөвлөж байна

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Сумын эмнэлэгт шөнийн 12 цагт очиход нэг ч эмч байгаагүй

2025-04-22
Улс төр

Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой хэлэлцүүлэг боллоо

2025-12-11
Улс төр

БНСУ-д ажиллах хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт дөрөвдүгээр сараас хэрэгжинэ

2024-01-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search