Жүжигчин Хью Жэкман 2022 онд “Бродвэй дэх хөгжмийн хүн” нэртэй жүжигт Саттон Фостертэй хамт тоглож байсан бөгөөд тэднийг болзож байгаа гэсэн цуу яриа Холливудад гал мэт тархаж байна. Жүжигчин Хью Жэкман Деборра-Ли Фурнессээс салаад удаагүй бол Саттон Фостер нөхөр Тед Гриффинээсээ салах өргөдлөө өгсөн гэж АНУ-ын хов живийн сайт “Page Six” мэдээлжээ.
Тэдний харилцааны талаарх таамаглал тэднийг Бродвэйн жүжигт хамтран тоглож байх үеэс эхэлсэн бөгөөд Фостер, Жекман хоёрыг “100 хувь” үерхэж байгаа, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрөөхийг хүсч байгаа гэж “Page Six” мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр хосууд харилцаагаа олны нүднээс хол байлгаж, нуух гэж маш их хичээсээр байгааг хэлсэн байна.
Хью Жэкман, Саттон Фостер нар драмын театрын урлагт өргөн мэдлэгтэй, туршлагатай жүжигчидээс гадна дуулах, бүжиглэх ур чадвараа дэлгэцийн кино болон театрын урлагт байнга харуулсаар ирсэн жүжигчид юм. Тэд хоёулаа театраас гараагаа эхэлж, амьд тоглолтод илүүтэй хүч сорих эрмэлзэлтэй жүжигчид билээ . Мөн өмнө нь тэд гэр бүл зохиож байсан бөгөөд Саттон болон хуучин нөхөр Тед нар долоон настай Эмили гэх охинтой бол Жекман үрчилж авсан Оскар, Ава гэх хүү охинтой юм байна.