нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Хулан хамгааллын олон улсын хурал болов

  • By Болортуяа Р
  • 2024-02-16

МОНГОЛ ОРОНД 89000 ОРЧИМ ХУЛАН БАЙДАГ БА ЭНЭ НЬ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХУЛАНГИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА.

Узбекистан улсын Самарканд хотод болж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр “Дэлхий дээрх хулангийн судалгаа, хамгааллын асуудлууд” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагджээ. Уг салбар хуралдааныг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөл (Equid Specialist Group) зохион байгуулсан аж. Салбар хуралдаанд Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, АНУ зэрэг улсын судлаачид оролцож танилцуулга хийсэн байна. Монгол улсыг төлөөлж судлаач, доктор Б.Бүүвэйбаатар “Монгол орны Хулангийн популяцийн төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэлийг танилцуулжээ.

Дэлхийн дээрх хулангийн тархац нутгийн хэмжээ 360,000 км2 орчим бөгөөд Монголын говь тархац нутгийнх нь 72%-ийг эзэлж байна. Монголд хулан нэг жилийн хугацаанд 70,000 км2 хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг гэнэ.

Сүүлийн үеийн судалгаагаар Монгол орны хэмжээнд 89,000 орчим хулан байгааг тогтоосон ба энэ нь дэлхий дээрх хулангийн 90 хувь орчим болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны хулангийн цөм сүргийг агуулсан Өмнийн говьд уул уурхай, авто болон төмөр зам эрчимтэй хөгжиж байна. Эдгээр уул уурхай, шугаман дэд бүтцийн хөгжил нь энэ амьтны амьдрах орчныг доройтуулах, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах зэргээр сөргөөр нөлөөлж байна. 2023 онд хулан бүхий улс орнууд хамтран бүс нутгийн хамгааллын төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд үүнд Монгол улс тэргүүлэх байр суурьтай оролцсныг уг хурлын үеэр онцолжээ.

Post Views: 481

About Author / Болортуяа Р

Previous post
Шингэрүүлсэн шатдаг хий буюу газын аюулгүй хэрэглээг хангах зөвлөмж
Next post
МӨНГӨН МОД 2023 ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ, УРАН БҮТЭЭЛЧ ШАЛГАРУУЛАХ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

You Might Also Like

Дэлхий

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ

2024-06-21
Дэлхий

Эхнэрээ олон жилийн турш хүчирхийлсэн нөхөрт 20 жилийн ял оноолоо

2024-12-20
Дэлхий

Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болох магадлал байна

2025-10-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search