нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно

  • By Nomin E
  • 2024-10-21

10-р сарын 16-ны өдрийн МҮХАҮТ-ын хурлаар Удирдах Зөвлөлийн-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ. МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харъяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй.

Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид товч намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн Их хурлын товлосон өдрөөс хоёр хоногийн өмнө 17:00 цагаар тасалбар болгон МҮХАҮТ-ын байр, 403 тоот буюу Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгнө.

МҮХАҮТ-ын гишүүн нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXI их хуралд оролцох эрхтэй болно. МҮХАҮТ-ын гишүүд Та бүхнийг их хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

Жич: Ээлжит бус их хурлыг зохион байгуулах танхимыг сонгосны дараа өдөр газрыг тодотгон зарлана.

Post Views: 404

About Author / Nomin E

Previous post
Хоол идэсний дараа яагаад нойрмоглож ядардаг вэ?
Next post
Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна

You Might Also Like

Улс төр

Монгол Улс ядуурлын түвшингээр 190 орноос 87 дугаарт бичигджээ

2024-05-16
Улс төр

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс худалдаанд гаргана

2024-03-06
Улс төр

22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн

2024-02-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search